РИА Новости. Александр Максименко
Арсений Яценюкийн засгийн газар 7,6 тэрбум гривнатай ($320 мая гаруй) холбоотой авлигын схемийг ашиглаж байна хэмээн Украины санхүүгийн шалгалтын улсын албаны даргаас халагдсан Николай Гордиенко Дээд радын хуралдаан дээр мэдэгдлээ.
Тус алба 2014 онд 4000 орчим шалгалт явуулан 7,6 тэрбум гривнагийн хохиролтой хэргийг илрүүллээ гэж тэр мэдэгдэв. Улсын санхүүгийн шалгалтын тогтоосон зөрчил нь “Януковичийн үеэс авлига устсангүй одоо тэр схемыг Яценюкийн засгийн газар хянаж байна” хэмээн тэр хэлэв.
Украины ерөнхий сайд Арсений Яценюк гуравдугаар сарын 4-нд Улсын санхүүгийн албаныхан албан үүргээ гүйцэтгэхдээ шударга бус байсан гээд тус албанд шалгалт оруулсан байв. Тус албаны дарга Гордиенког хоёр долоо хоногийн турш албанаас нь чөлөөлөөд байгаа ажээ.
Радад тэрээр ярихдаа, засгийн газар Виктор Януковичийн үеийн авлигын схемийг шалгахад саад хийж байна. Тэр нь "Укртелеком", "Энергоатом", "АтомКомплекта" ба АЦС-д хамаатай гэлээ. "Энергоатом"-ын шалгалтын дүнг гаргахын өмнө намайг албан тушаалаас холдуулан авлигын баримтуудыг нуух гэлээ хэмээн Гордиенко хэлээд Украины прокурорын авлигын хэргийг мөрдөн байцаахыг шаардав. Шалгалт, мөрдөн байцаалтын үеэр ерөнхий сайд Яценюкийг албанаас нь чөлөөлөх хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР