Компанийн засаглалын үндэсний зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран “Хувьцаа эзэмшигчдийн хурал ба эрх” сэдвээр онол практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна. Хурал гуравдугаар сарын 27-ны өдрийн 09.30-13.00 цагийн хооронд “Вlue sky” зочид буудлын III давхрын хурлын танхимд болох юм.
Энэхүү арга хэмжээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭ-ийн холбоо, хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниуд болон хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл оролцох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрх, биржийн бүртгэлийн шаардлага, үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдана. Мөн хурлын үеэр хэлэлцүүлэг өрнөх бөгөөд бүртгэлийг хийж байна.
Уг арга хэмжээний мэдээлэл, хөтөлбөрийг хувьцаат компани, үнэт цаасны мэргэжлийн оролцогч компаниудад цахим шуудангаар хүргүүлэх ба оролцогчдыг ирэх мягмар гариг буюу гуравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл бүртгэлийг авч байна. Бүртгэлийг 261964 дугаараас лавлах буюу dagvadorj@frc.mn хаягаар хүлээн авах аж.
Ч.БОЛОР