Д.Дамба-Очир гишүүн бусадтайгаа барьцав

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир гишүүн бусадтайгаа барьцав

Д.Дамба-Очир гишүүн бусадтайгаа барьцав

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурор тавьсны дотор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир багтсан. Тэрбээр хэвлэлийнхэнд өнөөдөр тайлбар хийх үеэрээ “30 гаруй гишүүнд тойргоос нь ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хүсэлт ирсэн. Надад ч бас хүсэлт ирж, бичиг хийж өгч, тэр хүнээ дэмжсэн. Надтай холбоогүй хүн. Авлигатай тэмцэх газраас гишүүдийг бүгдийг нь дуудаж, асуусан. Яагаад бүгдэд нь адилхан бичиг хийж өгсөн байхад миний тухай бичиг оруулж ирж байгааг би үнэндээ ойлгохгүй байна” гэсэн тайлбар хийв.

Үнэхээр хуулийнхан УИХ-ын гишүүдэд алагчилж хандсан бол Д.Дамба-Очир гишүүн барьцах нь зөв. Тэр тусмаа хамаарал бүхий компани нь ЖДҮХС-гаас зээл авсан, түүгээрээ мөнгө угаасан нөхдүүдийн асуудлыг оруулж ирээгүй хэрнээ тойргийнхоо хүний хүсэлтийг шийдэж өгөх ямар боломж байна вэ гэдэг албан бичиг хийж өгснийхөө төлөө буруудаж буй бол ёстой аавын хүүг алаг үзсэн хэрэг болно л доо. Гэтэл цаад хүнийх нь зээл бүтээд авсан байлаа гэхэд зориулалтын дагуу ашиглаагүй бол яах вэ. Хуулийнхан энэ бүхнийг мухарлахын тулд шалгахаас аргагүй. Харин баттай нотолгоогүйгээр Д.Дамба-Очир гишүүнд бусдаас нь өөрөөр хандаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт тавигдсан бол процессын алдаа гаргасан хуулийн хүн нь хариуцлагаа хүлээж таарна. Процессын тухай хуульд энэ бүхнийг тусгаж өгсөн нь одоо хэрэгжиж байна. Иймээс Д.Дамба-Очир гишүүн бусадтайгаа барьцсан нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг нь хэргийг нягтлан шалгасны эцэст л илүү тодорхой болно гэсэн үг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж