Хойд Солонгост парламентын сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост парламентын сонгууль болно

Хойд Солонгост парламентын сонгууль болно

БНАСАУ-ын парламентын буюу Ардын дээд хурлын депутатуудын сонгууль ирэх гуравдугаар сарын 10-ны өдөр болно хэмээн Хойд Солонгосын “Төрийн төв мэдээллийн агентлаг”-аас мэдээлжээ. Энэ нь 2011 оноос хойш буюу Ким Жон Уныг тус улсын тэргүүнээр сонгогдсоноос хойш болж буй хоёр дахь удаагийн парламентын сонгууль юм.

Хойд Солонгос нь Хөдөлмөрийн намаар тэргүүлүүлсэн, Социал демократ нам, Чонгу, Чонрё зэрэг улс төрийн дөрвөн хүчинтэй, олон намын системтэй улс юм. БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын дээд хурал нь 687 гишүүнээс бүрдэх бөгөөд жилд нэг удаа Пеньянд  чуулж, улсын төсөв тэргүүтэй хуулийн төслүүдийг хэлэлцэн баталдаг байна. Харин чуулган хуралдаагүй үед хууль тогтоох дээд эрх мэдэл нь Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн гарт төвлөрдөг аж. Тус улсад парламентын сонгууль таван жил тутам зохион байгуулагддаг.

Парламентын сонгуулийг зохион байгуулснаар Ким Жон Ун өөрийн дэглэмээ бэхжүүлж, цоо шинэ бодлогоор улс орноо удирдан залах төлөвлөгөөтэй байна хэмээн хэвлэлүүд бичиж байна.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж