Ц.Нямдорж уураа сэтгүүлчдэд гаргав

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж уураа сэтгүүлчдэд гаргав

Ц.Нямдорж уураа сэтгүүлчдэд гаргав

УЕП-оос нэр бүхий дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх юм. Энэ талаар тус дэд хороог ахалдаг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад тэрбээр нэлээд ууртай "Та нар ямар учиртай юм бэ. Сэтгүүлчид ийм увайгүй байж болохгүй. Дэд хороо хуралдана" хэмээн бухимдлаа сэтгүүлчдэд гаргав. Магадгүй дэд хороо 4 гишүүнийг явуулах нэг хэцүү, явуулахгүй бол ЖДҮчдийг хамгаалсан хэрэгт унах учраас ийнхүү ацан шалаанд орж бухимдалтай яваа үед нь сэтгүүлчид асуулт тавьсан нь буруудсан бололтой. Ямартай ч Ц.Нямдорж сайд дэд хороогоо хуралдуулна гэдгээ хэлсэн. Гэхдээ одоогоор Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хойшлогдоод байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэхүү бухимдал "Унасан бөх ууртай" гэдэг үгийг санагдуулах нь юун.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж