Хабиб Нурмагомедов 10 хүүхдийн мөрөөдлийг биелүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Хабиб Нурмагомедов 10 хүүхдийн мөрөөдлийг биелүүлнэ

Хабиб Нурмагомедов 10 хүүхдийн мөрөөдлийг биелүүлнэ

“UFC”-ийн хөнгөн жингийн аварга Дагестаны тулаанч Хабиб Нурмагомедов өнгөрсөн долоо хоногт шинэ оныг угтан өөрийн 13,4 сая дагагчтай инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн бяцхан шүтэн бишрэгчдэдээ нэгэн гайхалтай бэлгийг задалжээ. Тэрбээр хүүхдүүдээс 2019 онд юу хүсч байгаа тухайгаа бичсэн захидлыг өөр лүү нь илгээхийг хүссэн байна. Захидал илгээсэн хүүхдүүдээс 10 хүүхдийг сонгож хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх ажээ. Захидлыг орос хэлээр бичих ба гарчиг хэсэгт нь #Хабибдилгээхзахидал /Хабибд илгээх захидал/ хэмээн бичих ёстой юм байна.

Тэгвэл өчигдөр /2019.01.08/ эхний гурван хүүхдийг сонгожээ. Хамгийн эхэнд сонгогдсон захидлын эзэн өсвөр насны хоёр хүүхэд Исламын шашинтан байсан бөгөөд Саудын Арабын Мекка хотод жил бүр болдог хэдэн зуун мянган хүн оролцдог “Hajj” мөргөлд гэр бүлээрээ оролцохыг хүссэн байна. Харин удаах захидалд хөл бөмбөгийн хорхойтон хүү Испанийн алдарт Барселона клубын сонгон шалгаруулалтад ороход нь туслахыг хүссэн бол сүүлийн  захидалд найман настай тархины саажилттай хүү шинэ тэргэнцэртэй болохыг мөрөөдөж байгаагаа бичжээ.

Өдгөө 30 настай холимог тулааны аварга залуу хүүхдүүдийн хүслийг уншаад чадахыг нь биелүүлж, заримыг нь аль болох биелүүлэхийг хичээхээ амласан байна. Тэрбээр мөн саяхан ядуурал нүүрлэсэн Нигер улсад хүмүүнлэгийн үйлс хийж, эмнэлэг барьж, цэвэр усны эх үүсвэрүүдийг шинэчилж өгсөн билээ.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж