“Зөн билгийн тулаан” зүгээр л шоу

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

“Зөн билгийн тулаан” зүгээр л шоу

“Зөн билгийн тулаан” зүгээр л шоу

ОХУ-ын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн хөтлөгч, 44 настай, жүжигчин Марат Башаров өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр албан ёсны эхнэр, 31 настай, жүжигчин Елизавета Шевырковаг дахин зодож, хамрыг нь гэмтээжээ. Энэ дуулиантай зэрэгцэн хойд хөршид “Зөн билгийн тулаан” шоу нэвтрүүлэг нь “тавилттай жүжиг” болохыг дахин сөхөж тавьсаар байгаа ажээ.

Марат Башаров нь өнгөрсөн 2017 онд эхнэртээ мөн гар хүрч байсныг хадам дүү нь хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна. Тэрбээр Башаровын гэр бүлийн маргаантай амьдрал бүхэлдээ архинаас үүдэлтэйг ч өгүүлжээ. Хөтлөгчийн эхнэр аргагүйн эрхэнд цагдаад хандсан байна. Марат Башаров 10 гаруй жилийн турш “Зөн билгийн тулаан” төсөл дээр ажиллаж буй юм.

ОХУ-ын нэрт сэтгэл судлаач Александр Копытько энэхүү нэвтрүүлэг нь шоу болохыг баталжээ. Тэрбээр ярилцлага өгөхдөө “Марат Башаровын хувьд шоуны үр дүн чухал биш. Хэдэн секундын турш тэрбээр гайхсан дүр эсгэж, дугтуйг нээн сэтгэл хөдлөлөө илтгэх ёстой. Бусад бүх зүйл нь жүжигчний тоглолт юм. Энэ нь нэвтрүүлэг зүгээр л шоу гэдгийг тодорхой харуулж буй. Хөтлөгчөөс ямар ч сэтгэлийн хөдлөл, гайхширсан байдал ажиглагддаггүй. Шоун дээр  "Энэ дугтуйд юу байгааг би мэдэхгүй" гэж хэлдэг. Дугтуйд хэний нэр байгааг мэдэхгүй мэт дүр эсгэдэг. Марат Башаров шоуны оролцогчид болон тэдний чадварт итгэдэггүй гэдэгт би итгэлтэй байна. Тэр жүжигчний үзүүлбэрээ л үзүүлж байгаа” хэмээн ярьжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө ОХУ-ын үзэгчдийн дунд "Зөн билгийн тулаан" бол шоу, шүүгч, мэргэ төлөгчид үзэгчдийг хууран мэхэлж байна гэсэн шүүмжлэл өрнөж, улмаар оролцогчид нь “хөшигний ард” яг юу болдог талаар дэлгэж байв. ОХУ-ын “ТНТ” сувгаар 18 дахь цуврал нь үзэгчдийн хүртээл болов. Арван жилийн турш тус нэвтрүүлэгт оролцсон мэргэ төлөгч, илбэчид гэх хүмүүс ирээдүйг үзэж, гэмт хэргийн мөрөөр орж, өнгөрсөн он цагаар аялуулах зэргээр олон "гайхамшиг"-ийг үзүүлдэг.

Хүмүүс ч үл хөдлөх хөрөнгийг нь зарж, бүтэлгүйтсэн хувь заяаг нь өөрчилж, ирээдүйн амьдралыг нь гэрэл гэгээтэй болгож өгнө хэмээн найдаж мэргэ төлөгчдөд ханддаг. Энэ сонирхол дээр нь дөрөөлсөн мэргэ төлөгчдөд нэг удаа хувь заяагаа үзүүлэх төлбөр 50 мянган рубль хүрч байжээ.

2017 оны гуравдугаар сарын 31-ний өдөр “Зөн билгийн тулаан” шоуны анхны хөтлөгч, жүжигчин Михаил Пореченков ярилцлага өгөхдөө “Би “Зөн билгийн тулаан” төсөл дээр маш удаан ажилласан. Бүх зүйл худал!” хэмээн хэлсэн байдаг.

Тус нэвтрүүлэгт оролцож байсан зөн билэгч Вера Шемонаева нэвтрүүлгийн одод хүмүүсээс маш их хэмжээний мөнгө шаардаж, үзлэг хийдэг тухай ярьжээ. Тэрбээр “Зөн билэгч нарт итгэсэн олон хүн тэднийг зорин ирж, бүх эд хөрөнгөө өгөхөд бэлэн байдаг. Гэхдээ зарим зөн билэгч нарын ур чадвар зөвхөн телевизийн эфир дотор л байдаг. Телевизийн эфирээр гарч байгаа бүх зүйлд итгэхэд бэрх.

Нэвтрүүлгийн хөтлөгч зөн билэгчдэд тэр болгон итгэхгүй байхыг байнга анхааруулдаг. Мөн телевизийн редакци нь шоуны дараах зөн билэгчдийн үйлдэлд хариуцлага хүлээхгүйгээ мэдэгддэг. Тэд шигшээд шалгарсан зөн билэгчдийг бурхан мэт зарладаг шүү дээ. Ихэнх хүмүүсийн хувьд ид шид гэдэг бол хэрэгцээгээ хангах хурдан арга. Хүмүүс өөртөө болон өөрийн хүчиндээ итгэхээ байж, тэдний асуудлыг хэн нэгэн өмнөөс нь шийдээсэй гэж хүсэх болсон. Үүний төлөө хүмүүс бүх эд хөрөнгөө ч өгөхөд бэлэн байна. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг тавилттай жүжиг, түүнд жинхэнэ тулаан ч бас бий” хэмээн хэлжээ.

"Зөн билгийн тулаан" нэвтрүүлэг 10 жилийн турш 17 цуврал хийгдэж, тус бүр нэг ялагч тодруулсан. Шоу нэвтрүүлэгт оролцогч бүр багагүй мөнгө халаасалжээ. Тэдний нэг цагийн ажил дунджаар 15-40 мянган рублиэр үнэлэгддэг байсан аж.

Тус шоу нэвтрүүлгийн хөтлөгч асан Михаил Пореченко ярилцлага өгөхдөө "Эхэндээ ажиллахад их сонирхолтой байсан. Бид үнэхээр итгэлтэй байсан. Гэвч энэ нэвтрүүлэг хэн нэгний мөнгө олох хэрэгсэл болохыг мэдмэгцээ орхин явсан. Нэг ч оролцогч шоу гэдэгт итгэхийг хүсээгүй" хэмээн ярьжээ.

Starhit.ru-д мэдээлснээр, хөтөлбөрт 178 хүн хамрагдсанаас 2017 он гэхэд тав нь ямар нэг байдлаар амиа алдсан байна. Гуравдугаар цувралын оролцогч Алексей Фад зүрхний шигдээсээр, мөн улирлын оролцогч Надежда Титова нас барсан ч үхлийн шалтгаан нь тодорхойгүй, 4-р улирлын оролцогч Александр Агапит автомашины ослоор нас барсан бол тус улирлын ялагч Илон Новоселов зургаан давхрын цонхоор унаж амиа алджээ. Есдүгээр улирлын оролцогч Юрий Испарьянц тархины цус алдалтын улмаас хорвоог орхижээ.

Эх сурвалж: Комсомольская правда

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж