УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокуророос оруулж ирсэн. Энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хор өнөөдөр хуралдах юм. УЕП-оос ирүүлсэн бичгийн талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодруулллаа. Тэрбээр "Миний нэрийг Ерөнхий прокуророос түдгэлзүүлэхээр оруулж ирсэн байна. УИХ-ын гишүүд тойргийхоо иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ЖДҮХС-аас зээл хүссэн. Миний хувьд зээлийг дэмжиж өгөхийг хүссэн хүсэлт явуулсан нь үнэн. Миний дуулснаар 30 гаруй гишүүн ийм албан бичиг хийж өгсөн гэсэн. Тухайн тойргийн байгууллагуудаа дэмжсэн. Яагаад бүгд адилхан бичиг хийж өгсөн байхад миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг оруулж ирж байгааг үнэндээ би ойлгохгүй байна. Би АТГ-т тайлбараа хэлсэн, өгсөн. Яг одоо манай компани дээр бичиг баримт шалгаж байна гэсэн мэдээлэл ирлээ. Энэ бол улс төрийн зорилготой гэж харж байна. Би тэр компанитай ямар ч холбоогүй. Халдашгүй байдлын дэд хороо болон холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд нь би тайлбараа өгнө" гэв.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ