“МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгоно” | News.MN

“МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгоно”

“МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгоно”

“МСҮТ-д суралцагчдад сар тутам 100 мянган төгрөг олгоно”

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар МСҮТ-д суралцагчдад тэтгэлэг олгох журмыг баталжээ.Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос сэтгүүлчид тодруулахад тэрбээр “Тэтгэлгийн хэмжээг тогтоох, тэтгэлэг олгох журмыг хэлэлцүүлж батлууллаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагад 35 мянган залуучууд суралцаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлэх, суралцаж байгаа залуучуудад тэтгэлэг олгодог байх, дотоодод эрэлттэй байгаа мэргэжилтэй ажилчдыг дотоодоосоо хангадаг байх зорилтууд туссан. Энэ зорилтуудыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газар энэ оны төсөвт мэргэжлийн боловсрол,сургалтын төвд суралцагсдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор 41 тэрбум төгрөгийг тусгасан” гэлээ.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар МСҮТ-д суралцаж байгаа 35384 залуучуудад энэ оны нэгдүгээр сараас эхлээд сар тутам 100 мянган төгрөг олгохоор тогтоож, журмыг баталлаа. Энэ нь өмнө хэрэгжүүлж байсан журмаас хоёр зүйлээс онцлог.  Өмнө нь МСҮТ-д суралцаж байгаа залуучуудад 45-70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан. Энэ удаагийн шийдвэрээр сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Мөн тэтгэлэг олгохдоо 24 хүртэл  насны залууст тэтгэлэг олгодог насны хязгаар байсан. Энэ удаад насаар нь хязгаарлаж олгох нь буруу. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Энэ дагуу МСҮТ-д суралцаж байгаа нийт залууст тэтгэлэг олгоно. 24 хүртэл насны 26869 залуус байна.Энэ журмыг тендэр сонгон шалгаруулалтаар, арилжааны банкаар дамжуулж дансанд нь хийнэ. Мөн сурлага болоод ирцээс нь хамаарна” гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-09 124.197.67.36

Belen mungu taraah bodlogoo hezee bolih ve? Uneheer heleh ug alga. Ene yaam, said nariin zuvluhuud gj yamar nuhduud bna ve?

Avatar

Hh 2019-01-09 66.181.161.6

Mergejiltei ajilchin beldej bgaa tul ogoh ni zov.

Avatar

Зочин 2019-01-09 112.72.11.103

Бид ингэж үрэлгэн хандахаар төсвийн алдагдал яаж багасах юм бэ? Сонгуулийн шоугаа боль л доо.

Avatar

Зочин 2019-01-09 64.119.26.186

тэнэг сайдаа наадуул чинь 100,0 аваад сар бүр 20,0 нэмж авна . тэгээд хүүхэд бүрт сарын 20,0 өгч чадахгүй байж донгодох хэрэг байна уу

Avatar

Зочин 2019-01-09 202.21.99.42

Ёооё татвар өгөхөө больёо

Avatar

Зочин 2019-01-09 183.90.37.231

Дэмжиж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж