Д.Дорлигжавыг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авчээ. Тодруулбал, дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Дамбийгийн Дорлигжав нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Дамбий овогтой Баатар нь Улсын ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.
Чангаа овогтой Бямбаа нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорих шийдвэр гаргажээ.
Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хэлэлцэж байна
Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурлаар Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг прокурорын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн нэг сар хорих эсэхийг шийдвэрлэх юм.
Д.Дорлигжавыг төрсөн дүү Д.Баатарын хамт ШШГЕГ-ийн харъяа 461-р урьдчилан хорих ангид цагдан хорьсон юм.
Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлт ирүүлжээ
Авлигатай тэмцэх газраас /АТГ/-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дүүгийн хамтаар цагдан хорьжээ. Тус газрынхан уржигдар /2019.01.07/ түүний гэрт нь нэгжлэг хийсэн юм. Тэгвэл Д.Дорлигжав Ч.Бямбаа, Д.Баатар нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг прокуророос Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Шүүхээс тэдэнд холбогдох хэргийг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэхээр товлосон байна. Хэрэв шүүхээс "цагдан хорих шаардлагагүй" гэсэн шийдвэр гаргавал батлан даалтаар гаргаж, гадуур байцаах аж.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгагдах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав "Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" гэсэн тайлбар хийсэн билээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ