Монголын хамтлаг “Youtube”-ийг байлдан дагуулж байна | News.MN

Монголын хамтлаг “Youtube”-ийг байлдан дагуулж байна

Монголын хамтлаг “Youtube”-ийг байлдан дагуулж байна

Монголын хамтлаг “Youtube”-ийг байлдан дагуулж байна

Монголын метал рок “The HU” хамтлагийн дуунууд “Youtube” сувагт найман сая хандалт авсан бөгөөд Орос, Германы мэдээллийн сайтууд тэдний тухай бичин, Америкийн алдарт “National Public” радио онцолж, сошиал алдартнууд тэдний дуунуудын “reaction” бичлэгүүдийг хийж байгаа юм.

“The Hu” хамтлаг сүүлийн нэг сарын дотор олон улсын амьд хөгжим сонирхогчдын анхаарлыг ихээр татаж, цахим ертөнцөд олон мянган залуусын сайшаалыг хүртэж байна. Тус хамтлаг нь орчим үеийн рок хөгжмийн урсгалыг Монголын үндэсний хөгжим болон хөөмийтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг аж. “Youtube” хуудсанд гурван сарын өмнө тавигдсан “Yuve Yuve Yu” дуу нь 5.7 саяын хандалт авсан бол нэг сарын өмнө тавигдсан “Wolf Totem” дуу нь 2.8 сая хандалт авчээ. Дуунуудын доор бичсэн сэтгэгдлүүд нь маш эерэг байгаа юм. Тухайлбал хүмүүс, “гэнэт монголд очиж, үхрийн мах идэн бүжиглэмээр санагдчихлаа, би монголд очихыг маш их хүсч байна, Монголын үндэсний хөгжмүүдийн нь тухай илүү ихийг олж мэдмээр байна, хөөмий рок хоёр гайхалтай зохицож байна, дараагийн уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээх болно” зэргээр бичжээ.

Хөгжим сонирхогчид тус хамтлагийг рок хөгжмийн цоо шинэ урсгалыг бий болгож байна гээд түүнийгээ “Hunnu Rock” хэмээн нэрийдэж байгаа юм.

“Чингис хаан Евроазийг эзэлснээс олон зуун жилийн дараа Монголын хамтлаг эх орныхоо урт түүх, өв соёл, нүүдэлчдийн амьдралыг харуулсан гайхалтай рок дууг гаргажээ” хэмээн Оросын Спутник мэдээллийн агентлаг онцолжээ. Харин Германы веб сайтад “The Hu хамтлагийнхан Монголын тал нутгийн үзэсгэлэнт байдал, язгуур урлагаа рок хөгжимтэй гайхалтай хослуулжээ” хэмээн бичсэн байна.

Тус хамтлагийн гишүүд нь Монгол Улсын Консерваторид тоглож байсан дуу хөгжмийн мэдлэг, туршлагатай уран бүтээлчид юм. Тэдний дуунуудад морин хуур, ятга, гитар, хөөмий зэрэг багтсан байдаг. “The HU” хамтлагийнхан анхны цомгоо “Гэрэгэ” буюу Чингисийн эрин үед ашиглагдаж байсан дипломат паспортын  нэрээр нэрлэхээр шийдсэн бөгөөд одоогоор шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллахын сацуу Европын зарим орнуудаар аялан тоглолт хийж байгаа аж. Тус хамтлаг нь “Гэрэгэ” цомгоороо энэ хавар дебют хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Sputnik, Metal-hammer.de

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-09 103.26.195.94

Гайхалтай байна аа. Улам их амжилтыг хүсье…

Avatar

Даш 2019-01-09 202.126.89.141

Одоогоор сэтгэгдлүүд үнэхээр эерэг байгаа нь үнээн. Гэхдээ энэ л хэв загвараараа цаашаа явбал нэг их холдохгүй байх даа. Яг энэ үед нь ганц нэг олигтойхон дуу англи хэлдээр дуулаадахвал зүгээр л байх даа. Одоогийн энэ амжилт чинь яг үнэндээ сонирхолтой клип чинь болохоос, зөвхөн хөөмийлж дуулах чинь биш байх шүү. Битгий л тэгээд хайр майр дуулаад уянгалаад явчихаарай даа! Ямарч бсн улам их амжилт хүсье!

Avatar

Wow 2019-01-09 59.153.112.95

Wonderful.

Avatar

Зочин 2019-01-09 202.9.42.25

ЯМАР ГОЁ ЮМ БЭ СЭТГЭЛД САЙХАН САНАГДЛАА БАЯР ХҮРГИЙ ЗАЛУУСТАА ӨШӨӨ САЙН ХӨДӨЛМӨРЛӨӨРЭЙ

Avatar

Ania 2019-01-09 202.9.42.161

WOW, Монголынхоо өв соёл, залуусынхаа ур чадварыг Дэлхийд дуурсгасан авьяаслаг мундаг залуучууддаа улам их амжилт хүсье

Avatar

ddd 2019-01-09 45.117.32.6

2 terbum handalttai duu duulsan hamtlag hed hed bna aa tsaana chin. joohon amjilt gargahaaraa huuruud l end tend bicheed l

Avatar

Ард 2019-01-09 202.72.245.122

Эрдэнэнэ мэлхий гахай цаагуураа МАНАН бүлэгтэй үй зайгүй холбоотой учраас Ми гээ өмөөрөөд байна. Парламентийн дархлаа нийт гишүүддээ байдаг болохоос ганц даргад байдаггүй юм. Чи бол НДС-г идэхийн дээдээр идсэн чи бол төрөөс төрсөн тэрбумтан. Батлгаа нь чиний тэр их хөрөнгөнүүд. Чи бол МАНАН дэглэм унаж чиний хамаг бүлхай луйврууд илрэнэ гэхээс ухаан алдталаа айж байгаа чинь худлаа юмуу

Avatar

Зочин 2019-01-09 188.62.88.27

chi oor yuman deer bich. Debile p***a ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж