"Ам.долларын өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгчөөс асуу"

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

"Ам.долларын өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгчөөс асуу"

"Ам.долларын өсөлтийг Монголбанкны ерөнхийлөгчөөс асуу"

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ?

-Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан манай яам нийтдээ зургаан журам шинээр боловсруулж оруулж ирсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдын нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж, орон сууцтай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиар Засгийн газар журам гаргаж шийдвэрлэнэ гэж заасан. Үүний дагуу холбогдох журмыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар боловсруулсан.

-Цалин тэтгэвэр хэзээнээс хэдэн хувиар нэмэгдэх үү?

-Төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэх асуудлаар ХНХ-ын сайд С.Чинзориг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулна.

-Ам.долларын ханш 2670 хүрэх гэж байна. Ам.долларын ханшийн өсөлтийг  хэрхэн сааруулах вэ?

-Монголбанкны ерөнхийлөгчөөс асуу.

Оны сүүлчээс валютын сангийн санхүүжилт дутуу орсон гэдэг нь үнэн үү?

-ОУВС Монгол Улсад олгох бүх мөнгөө цаг хугацаанд нь олгож байгаа. Дээр нь Азийн хөгжлийн банк Засгийн газартай тохирсныхоо дагуу мөн цаг хугацаандаа мөнгөө өгч байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр Солонгосын Засгийн газрын  мөнгө орж ирсэн. Харин Японы Засгийн газрын мөнгө орж ирээгүй байна. Энэ нь нисэх онгоцны буудлын гэрээтэй холбоотой. Японы талтай шинэ нисэх онгоцны буудлын менежментийг гэрээгээр хамтарч хийх ёстой. Гэрээний дагуу гарын үсэг зурагдсан байх учиртай. Энэ асуудлаар Зам тээврийн яамныхан ажиллаж байгаа.

-Ашигт малтмалын хууль батлагдаагүйгээс алт тушаагчдад ойлгомжгүй байдал бий болоод байна. Уг асуудалд Сангийн сайдын хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Алтны роялтитай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хэрвээ батлагдвал 2.5 хувиараа, батлагдахгүй бол өмнө нь хүчин төгөлдөр байгаа 5 хувиараа явна. Алтны үнэ 1250 ам.доллар байлаа гэхэд 5 хувийг, түүнээс дээш гарсан тохиолдолд дөрвөн хувь нэмэгдэнэ.

-Та болон танай намын танхимын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүйгээс төрийн ажил гацаж байна. Гишүүнийхээ  хувьд чуулганд суух үүргээ  яагаад биелүүлэхгүй байна вэ?

-Намын бага хурлын шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу бид УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа. Би УИХ-д нэр дэвших эрхээ Бага хурлаас авдаг. Тийм  учраас улстөрийн албан тушаалтны хувьд намын Удирдах зөвлөл, Бага хурлаас гарсан аливаа шийдвэрийг дагаж мөрдөнө. Намаасаа эрхээ авч томилогдсон хүмүүс ч намын шийдвэрийг биелүүлэх тал дээр анхаарах ёстой. Нэг талдаа бус хоёр талд хариуцлагаа хүлээх учиртай.

-Ерөнхийлөгч гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөл батлагдвал гацаанаас гаргана гэж харж байна уу?

-Гацааг гаргая гэж Ерөнхийлөгч хуулийн төсөл оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Засгийн газрын зүгээс ч дэмжсэн. Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрын шийдвэртэй санал нэг байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж