Шведийн Гетеберг хотын Хисинген арал дээр хоёр үл таних этгээд зоогийн газарт халдан хоёр хүнийг буудан хөнөөн найман хүнийг шархдуулсан тухай Express мэдээлэв.
Гэрч нарын яриагаар Калашниковын автоматтай эрэгтэйчүүд хөлбөмбөгийн тэмцээн үзүүлж байх үеэр рестранд дайран оржээ. Уг хэргийг орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлийн идэвхжилттэй холбон авч үзэж байна.
Довтолгоон хийсэн хүмүүсийг барьж чадаагүй ба хохирогчдын тоо өсч магадгүй байгаа гэнэ. Учир нь шархадсан зарим хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР