Титаник хөлөг рүү 100 мянган ам.доллараар аялуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Титаник хөлөг рүү 100 мянган ам.доллараар аялуулна

Титаник хөлөг рүү 100 мянган ам.доллараар аялуулна

Хэрвээ та адал явдалд дурлагч бол энэ аялал танд таалагдах нь гарцаагүй. Америкийн “OceanGate” компани домогт Титаник хөлгийн байгаа газар руу шумбах “Titanic Survey Expedition” аяллыг энэ оноос эхлэн зохион байгуулахаар болжээ. Уг нь 2018 оны таван сараас эхлэхээр төлөвлөж байсан аялал цаг агаарын таагүй байдлаас болон хойшлогдсон байна.

Одоогоос 100 гаруй жилийн өмнө АНУ-ын Соутхамтоноос Нью-Йорк орохоор 1500 зорчигчтойгоор анхны аялалдаа гарч байсан үзэсгэлэнт Титаник хөлөгт золгүй явдал тохиолдон мөсөн уул мөргөж гуравхан цагийн дотор живсэн гэдэг.

Мэргэжлийн шумбагчдын багтай хамт номхон далайн 3800 метрийн гүнд нойрсож буй Титаник хөлөг дээр очих 11 өдрийн аялал 105.129 ам.долларын өртөгтэй ажээ.  Энэ аялал нь 18 нас хүрсэн хүн бүрт нээлттэй ба нийт зургаан удаагийн аяллын дөрөв нь хүнээ бүртгээд дууссан гэнэ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар далайн гүнд орших Титаник хөлөг 15-20 жилийн нас үлдээд байгаа ажээ. Учир нь далайн ёроолд байдаг идэмхий бактери хөлгийних биеийг бага багаар идэж байгаа юм байна.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж