LG компани хуйлагддаг телевизээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

LG компани хуйлагддаг телевизээ танилцууллаа

LG компани хуйлагддаг телевизээ танилцууллаа

Өмнөд Солонгосын LG компани Лас Вегаст өчигдөр /2019.01.08/ нээлтээ хийсэн CES 2019 үзэсгэлэнгийн үеэр хуйлагддаг 65 инчийн дэлгэцтэй “OLED R” телевизээ танилцуулжээ.

Тус компани хуйлагддаг дэлгэцтэй зурагт бүтээхээр ажиллаж байгаа тухайгаа өнгөрсөн онд мэдээлж байсан юм. “OLED R” телевиз нь нэг товч дарахад л сууриндаа хуйлагдаж, алга болдог учраас гэр орныг илүү эмх цэгцтэй харагдуулах, мөн бага насны хүүхдүүдтэй айлуудад илүү тохиромжтой хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн дэлгэц нь хуйлагдаж алга болсны дараа суурин дээр нь цаг харах болон хөгжим тавих боломжтой.

Үнэ өртгийг нь хараахан тогтоогоогүй байгаа хуйлагддаг телевизийг  LG компани энэ ондоо багтаан худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэв. Дуу, дэлгэцийн өндөр нягтаршилтай төдийгүй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн дэвшилтэт, хуйлагддаг телевизийн үнэ өндөр хэтэрхий өндөр байж магадгүй хэмээн технологийн мэргэжилтнүүд хэлжээ.

Лес Вегаст нээгдсэн үзэсгэлэнгийн үеэр LG компани 88 инчийн өөр нэгэн шинэ телевизээ танилцуулжээ. Энэ нь зах зээл дээр худалдаалагдаж буй хамгийн том хэмжээтэй OLED дэлгэцийн технологитой телевиз болж байгаа юм. LG-ийн танилцуулсан тус хоёр телевиз нь “Alexa”, “Google Assistant” зэрэг ухаалаг туслах хэрэглэж болдгоороо давуу талтай юм. Ухаалаг туслахыг зурагтын удирдтелелага дээрх товчлуурыг дарж, аль нэгийг нь сонгон ашиглах ажээ. Түүнчлэн шинээр танилцуулсан телевизүүд нь LG-ийн ThinQ үйлдлийн системтэй төдийгүй  Apple-ийн Airplay технологийг хэрэглэх боломжтой анхны телевиз болж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид өөрийн Iphone утас болон Ipad дээр байгаа аудиог зурагттайгаа холбон сонсох боломжтой.

Уян, нугардаг дэлгэц одоогоор технологийн ертөнцийн гол чиг хандлага болоод байгаа юм. Тухайлбал “Samsung” корпорац өнгөрөгч оны сүүлээр нугардаг дэлгэцтэй ухаалаг утсаа танилцуулсан бөгөөд энэ онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж