Баяраар 148 жолооч согтуугаар жолоо барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Баяраар 148 жолооч согтуугаар жолоо барьжээ

Гуравдугаар сарын 18 буюу өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил жирийн өдрүүдийнхээс хоёр дахин их бүртгэгджээ. Жирийн ажлын өдрүүдэд хоногт 60-70 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг байна. Харин өчигдөр 148 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

Согтуугаар авто машин жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Мөн Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 422 мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 289 нь зам тээврийн ослынх байжээ. Зам тээврийн осол хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бөгөөд түүний дотор 4 хүүхэд өртөж гэмтсэн байна.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Согтуу” нэгдсэн арга зохион байгуулж, мэдээ сэрэмжлүүлэг өгсөн боловч иргэд төдийлөн ухамсарлахгүй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн ар талд найз нөхөд, хамт олон, ихээхэн нөлөө үзүүлдэг тухайн хүндээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийн талаар хэлж ойлгуулахын оронд дэмжиж сэтгэлийг нь хөөргөж гэмт хэрэг үйлдэх, цаашлаад эрдэнэт хүний амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд үүсгэж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлж байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж