Германаас ирсэн илгээмжээс хар тамхи илэрчээ | News.MN

Германаас ирсэн илгээмжээс хар тамхи илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Германаас ирсэн илгээмжээс хар тамхи илэрчээ

Германаас ирсэн илгээмжээс хар тамхи илэрчээ

Герман улсаас Монгол улсын  нэгэн иргэнд хаяглагдсан илгээмж дотроос мансууруулах бодис илэрчээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатараас тодруулахад “Манай байгууллагаас энэ хэргийн талаарх албан ёсны мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөөгүй байна. Хэргийг дөнгөж шалгаж, эхэлж байна. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлж байлаа.

Харин өөр эх сурвалжийн өгсөн мэдээллээр Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нар энэ сарын 9-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс "Гашиш 0.020 грамм, экстази зургаан ширхэг, ЛСД гурван ширхэг" илрүүлснийг баталсан юм. Энэ хэргийг хууль цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.

Мөн он гарснаас хойш энэ сарын 4-нд улсын хилээр эм тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд найрамдах ардчилсан солонгос ард улсын иргэний нэр дээр ирсэн 30 кг бараанд Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлжээ. Эрүүл мэндийн гэх энэ тариаг гаалийн хяналт шалгалт хийх явцад эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлдэг гэдгийг Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Доржпүрэв хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-09 202.9.44.152

Илрүүлсэн гаалийн байцаагчид ард олон баярлаж б.гаа.Өмнө нь хир орж ирсэн бол аймаар. Иймд хар тамхичдыг цаазлаж түүгээр бизнес эрхлэгчдийг зогсоох хэрэгтэй.Хатуу хууль хэрэгтэй.

Avatar

монгол иргэн 2019-01-09 202.131.236.170

Хар тамхи жинхэнэ тахал болжээ. Манж улс хар тамхинд живж үхсэн шүү дээ. Авилга хээл хахуулаар олсон мөнгө, цаг гартнуудын гараар орж хар тамхи болон хувилжээ. Энэ хар тамхи дэндэж байна. Цагаан гартнууд ажил хөдөлмөр гэдгийг мэдэхгүй, амар аргаар мөнгө хүүлэх аргаа хар тамхи гэж онилсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж