Эртний монголчууд эрүүл чийрэг байсныг нотолжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Эртний монголчууд эрүүл чийрэг байсныг нотолжээ

Эртний монголчууд эрүүл чийрэг байсныг нотолжээ

Хэдэн зуун жилийн өмнө дэлхийн талыг байлдан дагуулж явсан Чингис хаан болон түүний үр удам нүүдэлчин монголчууд хамгийн эрүүл чийрэг амьдарч байсан тухай арваннэгдүгээр сард  шинжлэх ухааны “HOMO” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны талаар “Sciencemag” сайтад өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд мэдээлжээ.

Энэ удаан хугацааны дараа ч монголчууд нүүдэлчин соёлоо хадгалж үлдэж чадсаныг судлаачид онцолсон байна. Эртний нүүдэлчид одоогийн суурин амьдралд амьдарч буй биднээс хэд дахин эрүүл, зөв амьдралын хэв маягтай байсныг Хүрэл зэвсгийн үеийн сүүлч буюу одоогоос 2.700-3.500 жилийн тэртээ цаг хугацаанд хамаарах булшнаас шинжлэн тогтоожээ.

Судлаачид дээрх цаг үед хамаарах 25 хүний араг ясанд дүн шинжилгээ хийж үзэхэд рахит, ходоодны өвчин, чийг бам, амин дэмийн дутагдал, халдварт өвчин зэрэг өвчний шинж тэмдэг огт байхгүй байсан байна. Харин хамар хавирга, хөл нь хугарсан гэмтэл бэртэл ихтэй байсан нь морь их унаж, дайн байлдаантай цаг үетэй нь холбоотой хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж:SCIENCEMAG

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж