Нисгэгчгүй онгоц террористуудын лидерийг устгав

Хуучирсан мэдээ: 2015.03.19-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй онгоц террористуудын лидерийг устгав

Фото: Saul Loeb / AFP

 

"Харакат аш-Шабаб» гэх исламын бүлэглэлийн лидерүүдийн нэг Аднан Гараарыг Америкийн нисгэгчгүй онгоц Сомалид устгасан тухай Пентагон гуравдугаар сарын 18-нд мэдээлжээ.

 

Террористуудын тагнуулын албыг хариуцаж  байсан Гараарын машинд хоёр исламын дайчин түүнтэй хамт явжээ. Тэднийг гуравдугаар сарын 12-ны өдөр Динсур хотоос холгүй устгасан байна.

 

Пентагоны мэдээгээр, Кенийн нийслэл Найробийн худалдааны төвд 2013 оны довтолсон хэргийг Гараар зохион байгуулсан ба түүнийг устгасан нь террорист бүлэглэлд том цохилт болжээ. Террористын "аш-Шабаб» бүлгийн дайчид Кенийн нийслэлийн худалдааны төвийг эзлэн хүмүүсийг барьцаалсан аллага дөрөв хоног үргэлжилж, 61 барьцааны хүн зургаан цэргийн албан хаагч амь үрэгдсэн.

 

"Харакат аш-Шабаб»  бүлэглэл нь 2004 онд байгуулагдсан “Исламын шүүхийн холбоо” байгууллагыг залгамжлан авчээ. Түүний зорилго нь жихад явуулан шариатын улс байгуулах явдал юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж