
Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийн тэргүүн манлайд бичигдсэн их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Аминишикитэй барилдахаар оноолт таарчээ. Мөн өнөөдөр Кёкүтэнхо Н.Цэвэгням /М3/ озэки Барутотой барилдах бол Асасэкирюү Б.Дашням /М1/ озэки Харумафүжи нарын манай хоёр сумоч хоорондоо барилдахаар учраа таарсан байна. Манай бусад бөхчүүдийн тухайд комүсүби Хакуба А.Өнөржаргал Арантай, Токитэнкү А.Хүчитбаатар /М3/ Ёшиказэтай, Какурюү М.Ананд /М6/ Какизоэтэй, харин Шотэнро Д.Нямсүрэн /М16/ Коккайтай тус тус барилдана. Мөн өнөөдрийн барилдаанд Моконами Г.Базарсад /М10/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М14/ нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар оноолт таарсан байна.
С.Цэлмэг