Перуд болж буй авто спортын “Дакар Ралли” уралдаанд Монголын баг анх удаа бүтэн багаараа оролцож байна. “Dakar 2019 Team Mongolia” баг автомашины SxS ангилалын дөрвөн дугуйт /413 дугаартай/ болон мотоциклын төрөлд өрсөлдөж байгаа. Өчигдөр машины хоёр дахь гараа болж манай баг замаа амжилттай дуусгажээ. Хэдийгээр замын сүүлчийн 20 км-т шатахуун нь дуусч хүнд байдалд орсон ч нутгийн залуус тус хүргэсэн байна. Мөн мотоциклийн ангилалд уралдаж буй Н.Лхамаа эхний гараа болох 84 км замыг элсэн цөлд туулж, бариандаа орсон.
Монголын баг энэ удаа тусгай сурвалжлагчтай Перуд очсон. Тодруулбал, сэтгүүлч Б.Онон анх удаа “Дакар Ралли”-г сурвалжилж газар дээрээс нь мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэрбээр энэхүү уралдааныг сурвалжлах мандатаа зургаан мянган еврогоор авсан байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын олимпийг сурвалжлахаар олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага өндөр төлбөр төлж ажилладаг. Энэхүү уралдааныг сурвалжлах эрхийн мандат 12 мянган еврогийн үнэтэй байдаг ч Монголоос анх удаа сэтгүүлч очсонд зохион байгуулагч францчууд талархаж, 50 хувийн хөнгөлөлт үзүүлжээ.
Сэтгүүлч Б.Онон 2016 оноос эхлэн Монголын автомастеруудын холбооны цуврал уралдааны 20 гаруй нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм. Тэрбээр өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна.
Б.Онон энэ удаа Перугээс мэдээлэл бэлтгэн хүргэсээр байгаа.
ТОЙМ МЭДЭЭ-1 2019.01.07 HD-г сонгож үзнэ үү.#DAKARRALLY2019 #TEAMMONGOLIA #KYOKUSHUZAN #CHINGGISKHANBANK#MIAT#APU#MAF#MOF#TUGTANGRAND#URBANJEANS #XPELL #BAKUSPHOTO#NOMTENGINEERING#YATO#MONGOLSHUUDAN #IRRADIANCE #NARNIIHUU_SARNII_OHIN #SAINLOMBARD#ULZGROUP#NETCOM#MAMSF#POLHUN#LAVAI#ASHIHAI#AUTODIP#SURRON#EVOCORSE#NAMSC#ADMANT#UAZCLUB#ALTAIROAD
Posted by Dakar 2019- Team Mongolia on Monday, January 7, 2019
“Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикч Б.Баттөр болон сэтгүүлчээр Б.Онон ажиллаж байна. Мөн мотоциклийн төрөлд Н.Лхамаа оролцож байгаа юм.
“Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оны хүртэл автомашин, мотоциклын төрлөөр оролцож байжээ.
Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байсан юм. Тэрбээр “Дакар Ралли” уралдаанд Монголын анхны финиш хийснэ чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн билээ. Мөн тухайн жил ОХУМ Ө.Бямбацогт оролцсон ч техникийн эвдрэлээ болж замаа дуусгаж чадаагүй юм.
“Дакар Ралли 2019” уралдаан энэ сарын 17-ныг хүртэл Перу улсын нутагт 5603 км замд үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд болж байна.
Өнөө шөнө “Дакар ралли 2019” уралдааны гурав дахь гараа болох бөгөөд мэдээллийг эргэн хүргэнэ.
Холбоотой мэдээ