Сайд асан М.Сономпилд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

LiveСайд асан М.Сономпилд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Сайд асан М.Сономпилд холбогдох шүүх хурлын тов гарчээ
15 : 03
2019-1-9

Сайд асан М.Сономпилд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Хан-Уул дүүргийн шүүхэд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.01.09/ боллоо. Шүүхээс анхан шатны шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12:00 цагт хийхээр товлосон байна.

10 : 32
2019-1-9

М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгХан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.01.09/ 09:00 цагаас эхэлжээ. Урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хурлын товыг зарлах юм.

Хэргийг эргэн сануулахад, М.Сономпил нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт холбогдсон.  Тэрбээр Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон байдаг.

Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж