Хийлч Ч.Дэлгэрцэцэг бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” хэмээх түүхэн уран сайхны кинонд тогложээ. Чадварлаг хийлч бүсгүй “Авьяаслаг монголчууд” шоуны онцлох шүүгчдийн нэг байсан бөгөөд энэ удаа өөрийгөө түүхэн кинонд авъяасаа сорьж үзсэн нь үзэгчдийн сонирхлыг татах нь дамжиггүй.
Түүний тоглосон уран сайхны кинод эх орон, эрх чөлөөний төлөө өгүүлэх гэнэ. Тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар харуулахыг зорьжээ. Киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажилласан байна. Ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр нээлтээ хийх түүхэн киноны дүрүүдэд Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д.Баттөмөр нарын жүжигчид тогложээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ