Сүү ХК 60 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-ийн сувилагчийн постыг тохижууллаа | News.MN

Сүү ХК 60 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-ийн сувилагчийн постыг тохижууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Сүү ХК 60 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-ийн сувилагчийн постыг тохижууллаа

Сүү ХК 60 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-ийн сувилагчийн постыг тохижууллаа

1958 оны 12-р сарын 31-ний өдөр байгуулагдсан Монгол улсын ууган үйлдвэр Сүү Хувьцаат компанийн түүхт 60 жилийн ой 2018 онд тохиож хэрэглэгч, харилцагч, нийгэм олон нийт рүү чиглэсэн олон ажил зохион байгуулсны нэг нь нийслэл болон орон нутгаас хамгийн олон хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн сувилагчийн постыг тохижуулсан юм.

Тус тасаг нь 1988 онд үүсгэн байгуулагдсан ба жилд дунджаар 3000 гаруй охид, эмэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, 38-40 төрлийн том хэмжээний мэс засал, 14 төрлийн жижиг мэс ажилбаруудыг тогтмол хийхээс гадна жилдээ 1100 гаруй эмэгтэйчүүдэд төлөвлөгөөт хагалгаа хийж, 2000 гаруй хүнээс эмгэг, эд эсийн шинжилгээ аван, оношилгоо, эмчилгээг хийдэг байна.

Сувилагчийн пост нь тус тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хувьд даралт болон биеийн жингээ үзэж, цэвэр ус авах, телевиз үзэх, эмч сувилагчдаас эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тасгийн бүхий л мэдээ мэдээллийг нэг дороос цогцоор нь авдаг хамгийн чухал хэсэг юм. Энэхүү хэсгийг эмнэлгийн стандартад нийцүүлэн иж бүрнээр нь тохижуулсныг өнөөдөр Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мандхай хүлээлгэн өгч цаашид ч мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Сүү ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон ажлыг тогтмол зохион байгуулдгаас товч дурдвал, “Бид суумаар байна” нөлөөллийн аяны хүрээнд нийтийн тээврийн 500 гаруй автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүд суухад зориулсан ягаан суудлыг бэлэглэж, жил бүр Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” хөтөлбөртөө дунд сургуулийн олон мянган сурагчдыг хамруулж байна. Мөн “Эрүүл ирээдүйн төлөө утааны эсрэг хамтдаа” аяны хүрээнд нийслэлийн хамгийн их утаатай бүс нутгийн цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч бэлэглэх, жил бүр алдарт эхийн одонтой 1000 ээжийг баярлуулах, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зэрэг олон ажлыг тогтмол авч хэрэгжүүлдэг билээ.

Дашрамд дурдахад, 2018 онд Сүү ХК-ийн түүхт 60 жилийн ой тохиосноос гадна ЭХЭМҮТ түүхт 90 жилийн ойгоо мөн тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БОР 2019-01-09 202.70.34.89

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Өгөх нь авахаасаа өлзийтэй гэдэг билээ. Сүү ХК хамт олныхоо ажилд нь амижлт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж