Ньюс хөтөч: Хавдартай өвчтөнүүдэд үйлчлэх анхны төвийн нээлт болно | News.MN

Ньюс хөтөч: Хавдартай өвчтөнүүдэд үйлчлэх анхны төвийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хавдартай өвчтөнүүдэд үйлчлэх анхны төвийн нээлт болно

Ньюс хөтөч: Хавдартай өвчтөнүүдэд үйлчлэх анхны төвийн нээлт болно

10:00

“Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн байранд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99100378

11:00

Төрийн албан хаагчдын төсөвт учруулсан хохирлын талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс мэдээлэл хийнэ.

11:30

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалтаас гарсан тунхаглал, дараагийн уулзалтыг Солонгост зохион байгуулахаар байсныг дахин манайд хийхээр болсон талаар, мөн цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00

Гэр хороолол хөгжлийн нам үүсгэн байгуулагдсан талаар тус намаас мэдээлэл хийнэ.

12:30

“МАНАН” дэглэмийн талаар “Хохирогчдын холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

13:00

  • “МАНАН”-гийн эсрэг жагсаалд багш нарыг оролцохыг уриалж Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.
  • Орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүдэд үйлчлэх анхны төвийн үйл ажиллагаагааны нээлт Хавдрын үндэсний зөвлөлийн байранд болно. Хаяг: БЗД, VI хороо, Оюутны хотхон, Арслантай гүүрнээс урагш, Анагаахын оюутны II дотуур байрны баруун талд, 68/1, Хавдрын үндэсний зөвлөлийн байр.

ТӨРИЙН ОРДОН

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж