ЖДҮЧИД ба ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ | News.MN

ЖДҮЧИД ба ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

ЖДҮЧИД ба ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

ЖДҮЧИД ба ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

Парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан ЖДҮ-гээс зээл авсан асуудал өнөөдөр ч улс төр, эдийн засгийн дуулиан хэвээр байгаа.  ЖДҮХС-аас зээл хувьдаа авсан гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцож хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэдгийг олон нийт удаа дараа шаардаж буй. Улсын ерөнхий прокурорын газраас ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Г.Солтан, О.Батнасан, Я.Содбаатар, Б.Ундармаа Х.Болорчулуун болон ЖДҮХС-гаас зээл авсан бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан өөртөө болон бусдад давуу байдал бий болгон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгаа аж.

Түүнчлэн Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Холбогдох хуулийн дагуу прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн хэлэлцэн шийдвэрлэнэ.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:
1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая төгрөг,
8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан "Мийт экспорт интернэшнл" ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан "Сингапурхэльткейр сентр ХХК" 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг "Мондем" ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.


ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы "Баяр плант ХААБ" ХХК," Капиталфактори", "Эм Эм Жи капитал" (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус  албанд томилогдсон) Ш.Хонгорзулын "Хосбогд Агро" компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
9. "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий "Бат ган агро" ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.

ЖДҮЧДЭД ӨГСӨН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ЮУ БОЛОВ

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт ямар байгааг танилцуулъя. ЖДҮХ-сангаас нийтдээ 94 тэрбум төгрөг гарснаас одоогийн байдлаар 30 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос мэдэгдсэн.Үлдсэн мөнгийг хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Ундармаа Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, О.Батнасан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү болох У.Давхарбаяр нар зээлийнхээ тодорхой хэсгийг зэрэг төлсөн байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх үүргийг Ерөнхий сайд тодорхой хуулийн хугацаатай өгсөн.  УИХ-ын гишүүн А.Сүхбат 140 сая, Н.Батнасан 150 сая төгрөгийг төлсөн байна. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү нь зээлээ төлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Харин Ерөнхий сайдын дүү У.Давхарбаяр 1.3 тэрбумын зээлээсээ 100 сая төгрөг төлжээ.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг нар зээлээ төлөөгүй байгаа гэнэ.

ЖДҮХС-ГИЙН ШИЛЭН ДАНСАНД БҮРТГЭГДСЭН, ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ХИЙСЭН АЖ АХУЙ НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ:
1. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий “Газар буудай” компани 950, 858,904 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлсөн. Мөн Ж.Энхбаярын хамаарал бүхий "Газар агро" ХХК 1,943,226,511 төгрөгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлж барагдуулжээ.
2. "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаагийн “Их Улс” ХХК зээлийн төлбөрт эхний удаад 120,000,000, дараа нь 17,800,000 төгрөгийг тушаасан байна.
3. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн "Доктор МЭИК" компани ЖДҮХС-гаас 700 сая төгрөг авсан байсан бөгөөд 800,960,000 төгрөгийг зээл, хүүгийн төлбөрт төлж дуусгасан байна.
4. ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Бат-Эрдэнийн эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК 400,558,905 төгрөг төлж зээлээ хаажээ.
5. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-ийн 1,2 тэрбум төгрөгийн зээлийг төлж дуусгасан. Мөн “Ти Эс Эм” ХХК 803,261,900 төгрөгийн зээл төлсөн байна.
6. УИХ-ын гишүүн А.Сүхбатын дүү болон түүний эхнэрийн "Түгээмэл түмэн хишиг" компани 800 сая төгрөгийн зээл авсан. Үүнээс 140,210,000 төгрөгийг төлсөн байна.
7. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээжийн "Спа цогцолбор" компани 700 сая төгрөгийн зээл авсан байсан бөгөөд одоогоор зээлийн төлбөр болох 15,494,000 төгрөгийг төлсөн байна.
8. УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн "Монгол шаазан" ХХК-ийн 951,327,397 төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн.
9. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Тайшир өргөө" ХХК-ийн 291,893,056.82 төгрөгийг зээл, зээлийн хүүний төлбөрт төлсөн.
10. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүү "Рэд Стар" ХХК нь 732,100,000 зээлээ тус тус төлжээ.

"Бид Уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын нэр бүхий 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. Уг мэдээллийн хариуд ҮХЦ “12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас давхар шалгах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2019-01-09 202.72.245.122

Эрдэнэнэ мэлхий гахай цаагуураа МАНАН бүлэгтэй үй зайгүй холбоотой учраас Ми гээ өмөөрөөд байна. Парламентийн дархлаа нийт гишүүддээ байдаг болохоос ганц даргад байдаггүй юм. Чи бол НДС-г идэхийн дээдээр идсэн чи бол төрөөс төрсөн тэрбумтан. Батлгаа нь чиний тэр их хөрөнгөнүүд. Чи бол МАНАН дэглэм унаж чиний хамаг бүлхай луйврууд илрэнэ гэхээс ухаан алдталаа айж байгаа чинь худлаа юмуу

Avatar

Зочин 2019-01-09 122.201.22.92

Та нар аварал ирж байгаа бол наад их хуралаа тараа тэгвэл дараа нь ярьж болох юм

Avatar

Зочин 2019-01-09 64.119.24.205

Зээл аваагуй байж яахаарай телех еостой юм. Гишуун ч гэсэн иргэн юм байгаа биздэ. Яахаарай ес журмынхан дагуу аваад эргэн телж болохгуй гэж. Битгий туйлшраад бай. Та нар ч гэсэн зээл авдаг биздэ

Avatar

Зочин 2019-01-09 66.181.178.249

Энэ зээлийн зориулалт нь өөр юм л даа малаа

Avatar

Зочин 2019-01-09 66.181.178.249

Зээлээ бүгдийг урьдчилж төлөөд зогсохгүй хуулийн хариуцлагаа хүлээх ёстой. Харж л байя. Ингээд замхаруулна гэвэл амжихгүй шүү ТА НАР. Хүрэлсүх, Баттулга, Энхболд гэсэн элий юмнуудын жүжгийг үзэгчгүй болгох юмсан. Дааанч оркууд нь итгээд цөс нь хөөрөөд бах ен. ЭД БҮГД АДИЛ. БҮГД ӨӨРСДИЙН БОЛОН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДИЙНХЭЭ ЭРХ АШГИЙГ 1-Т ТАВЬДАГ.

Avatar

zochin 2019-01-09 122.201.31.171

Hurelsuh uuruu sain duraaraa ogtsroh heregtei.jiduchdee haatsailaad humuusin anhaarliig uur tiish ni satuuruulj bga shu.jidug yabch zugeer orhij bolohgui.ard tvmni tatbarin mungiig hulgailsan

Avatar

мгл 2019-01-09 202.179.11.230

Энэ Их хурал тарахгүй бол болохгүй юм байна. Дарга нь хүртэл гэдийчихээд хөдлөхгүй байна.

Avatar

зочин 2019-01-09 202.179.26.75

Зарим хүмүүс энэ гэмт хэргийг буцаагаад төлчихнө гээд байхын. Энэ чинь нэгдүгээрт улс орны бодлогыг завхруулж хууль зөрчсөн, олон жирийн хүмүүсийн хийж бүтээх хүсэл рэмэлзлэлийг мохоосон хууран мэхлэсэн, өөрийн давуу байдлаа ашигласан, төрийн хүнээс гарч боломгүй гэмт хэрэг гэж үзэж байна. ийм хүмүүс зүгээр л өөрсдөө албан тушаалаасаа буух хэрэгтэй, ёстой шүү дээ. Яагаад цаг хожиж, гэм буруугүй үлдэх гээд байгаа юм бэ?.

Avatar

ЖДҮ-чидийг зайлуул 2019-01-09 43.243.161.23

ЖДҮ-г хэзээ ч мартаж хэзээ ч орхиж болохгүй !!!!!!!!!!!!!!!!!!!!!! Хүрэлсүх ЖДҮ-чидтэй хариуцлага тооцохгүй бол худлаа мянга жүжиглээд нэмэргүй !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2019-01-09 202.70.38.18

Баттуул хаашаа алга болов

Avatar

Зочин 2019-01-09 203.91.115.45

Тийм шүү Тэд нар хаачив

Avatar

Зочин 2019-01-09 66.181.160.104

Албан тушаал эрх мэдлээ ашиглаад бүлэглэн хулгай хийсэн хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтооноо гээд байгаа нь ямар учиртай вэ. Нэг хүн адуу хулгайлжээ. Энэ гэмт хэрэг мөн үү гэж асуувал ямар санагдаж байна. Эсвэл эрүүл бус эсвэл даапаалал.

Avatar

zochin 2019-01-09 49.0.140.68

Баахан зээл авч ард түмний мөнгөөр гараа угаачаад, эргүүлээд хариуцалага тооцох гэхээр их хурлын даргаа огцруулна гэнэ. ард түмний анхаарлыг ЖДҮ-гээс өөр тийш хандуулж, худлаа попорч сандал суудалны хэрүүл хийнэ. хэрэв их хурал хурал хуралдвал прокуророос ЖДҮ-гийн гишүүдийг дуудахын байна лээ. бойкот хийж Их хурлыг хуралдуулахгүй байх нь ЖДҮч-дэд ашигтай л да. хар массаа гэж. Энхболд огцорвол ЖДҮ тэгээл өнгөрнө

Avatar

зочин 2019-01-09 169.253.162.4

Зээлээ хаажээ л гэнэ. Эд нар иргэд шигээ өндөр хүүтэй төлж байгаа бол яг хааж харагдаач. Жилийн 3 хувьь тэгэхэд жирийн иргэд нь жилийн 18аас дээш хүүтэй төлж байгаа шдээ. Үнэхээр дургүй хүрмээр юмаа

Avatar

zochin 2019-01-09 43.228.130.236

hariutslagiin huleelgeechee tuluh bol ugasa tuluh yostoi

Avatar

Зочин 2019-01-09 202.21.106.126

Хүрэлсүх яагаад шударга ёстой тэмцэж байгаа юм бол ЖДҮ-чидтэй олигтой тэмцэхгүй ,хуралд нь суулгахгүй ,их хурлын гишүүдийг гудамжинд гаргачихав. Тэд нар иргэний хөдөлгөөнийхөн биш ш дээ. Иргэний хөдөлгөөнийхнөөс давуу тал нв УИХ гишүүд шүү дээ. УИХ -даа суугаад асуудлаа шийдэхийн оронд попроод өлгөлөн зарлана ч гэх шиг. Хуулиа зөрчөөд иргэний хөдөлгөөн рүү орчихож байгаа юм даа. Их хурлаасаа татгалдаж байж гудамжиндаа тэмцмээр юм. Хүрэлсүхийн дохио заавраар утсан хүүхэлдэй болж төр гацааж байна.

Avatar

Баагий 2019-01-09 203.91.115.40

Ийм үйлдлийг Монголын хөгжилд санаатайгаар саад болсон гэж үзэн эх орноосоо урвасантай адил тооцох хэрэгтэй.Маш олон хүний амьдрал дээшлэх боломжийг хаасан хэрэг шүү.

Avatar

SS 2019-01-09 66.181.168.8

ХҮРЭЛСҮХ БОЛ ЖҮЖИГЧИН, МАССААРАА ЖҮЖИГ ҮЗЭХ ДУРТАЙ МОНГОЛЧУУДАД ТААРУУЛЖ ГОШИН ШОГ ТОГЛОЖ ТЭДЭНД ТААЛАГДДАГ. БОДИТ БАЙДЛЫГ ХЭЗЭЭ Ч ҮЗҮҮЛДЭГГҮЙ. ЗҮГЭЭР ГОШИН ШОГ!

Avatar

Зочин 2019-01-09 202.9.43.162

Жанхуу ухна 2 монголын хөгжил улс төрийн соёлыг бүр будаа болгож бнаа. Мэдлэг боловсролгүй бүдүүлэг рекет гарууд төрд бхад монгол өөдлөхгүй шүү дээ

Avatar

ХАЛХЫН БУЯН ЗАЯА ХААШАА ТЭНЭЖ ОДОВ?! 2019-01-09 175.38.95.65

ЖДҮЧИН ТОПОР ЖЮДОЧИН ЖАНКУУГИЙН ХҮСЛЭЭР НАМАА САМРААД ЗОГСОХГҮЙ МОНГОЛ ОРНЫГ ДАМПУУРУУЛАХ НЬ… БУЯН ЗАЯА НЬ АРИЛЖ АМНЫ ХИШИГ АР ДЭЭРЭЭ ГАРСАН ЗАЯАГҮЙ АРД ТҮМЭН ЮМ ДАА БИД? БӨХӨӨР УДИРДУУЛСАН УЛС БАЙНА УУ ӨӨР???

Avatar

Bold o 2019-01-09 223.38.23.2

Ene Hurelsuh ichihgui shudarga es yarinaa ..Hurelsu ooroo sain diraaraa ajilaa ogoh heregtei

Avatar

Зочин 2019-01-09 202.179.17.225

Хүрэлсүхийн дүү байгаа шүү дээ, нэмээч бас ЖДҮ-чин хулгайч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж