Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьжээ

Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьжээ

Прокурорын газраас УИХ-ын даргад Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очирын нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах хүсэлтийг ирүүлжээ. Энэ дагуу өнөөдөр үдээс хойш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг зарлан хуралдуулахаар болсон ч гишүүдийн ирц бүрдээгүй байна. Иймээс тус дэд хорооны хуралдааныг маргааш болгон хойшлуулжээ.

Хуульд зааснаар Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 48 цагийн дотор багтаан, хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрээ гаргах дэгтэй. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг.

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос тавих болсон үндэслэл нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх асуудалтай холбоотой гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын таван гишүүн харъяалагддаг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж