ОХУ-ын Сансрын уудмыг хянах цэргийн алба өнгөрсөн 2018 дэлхийн орчимд 700 орчим шинэ биетийг илрүүлж, 300 гаруй биетийг хянан шалгалаа хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна.
АНУ-ын сансрын агентлаг болох НАСА-гийн мэдээгээр дэлхийн ойр орчимд 19 мянган хүний гараар бүтээгдсэн биет байгаа юм. Гэхдээ эдгээр нь зөвхөн дэлхийгээс харагдаж байгаа биетүүд юм.
Харин ОХУ-ын Сансрын уудмыг хянах системийн бүртгэлээр дэлхийн орчмын орбитод 13 мянга гаруй хүний гараар бүтээгдсэн биет байгаа ажээ. Үүний 7000 нь 20 гаруй сантиметрийн хэмжээтэй 160-2000 километрийн радиуст байгаа, харин 6000 нь 20-40 сантиметрийн хэмжээтэй бөгөөд 2000-50 000 километрийн радиуст эргэлдэж байгаа юм.
Эдгээрийн сансрын хог гэж эрдэмтэд нэрлэж байгаа бөгөөд энэ хогийг цэгцэлж цэвэрлэхгүй бол 100-200 жилийн дараа дэлхий орчмын сансрын орчин хогоор дүүрэх юм.
2009 оны хоёрдугаар сард сансрын орбитод сансрын хоёр төхөөрөмж мөргөлдсөн анхны тохиолдол бүртгэгджээ. Эдгээр нь Оросын /Зөвлөлтийн үед хөөргөсөн/ цэргийн тагнуулын "Космос-2251", АНУ-ын хөөргөсөн харилцаа холбоны Iridium 33 аппарат байсан юм. Энэ хоёр төхөөрөмж мөргөлдөж, 2000 гаруй жижиг хэсэг болон сансарт цацагджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ