Москвагаас хоёрдугаар дайны үеийн сум олдлоо

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

Москвагаас хоёрдугаар дайны үеийн сум олдлоо

Москвагаас хоёрдугаар дайны үеийн сум олдлоо

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн их бууны сумыг Москвагаас олсон байна. сумыг нэгдүгээр сарын 7-нд олсон бөгөөд цэргийн мэргэжилтнүүд сумыг аюулгүй болгон устгалаа хэмээн Москва хотын Онцгой байдлын алба мэдээллээ.

Сумыг Грайвороновскийн гудамжны 42 дугаар байрны хавьд газар шорооны ажил хийж байсан хүмүүс олж, холбогдох газарт нь дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны Онцгой эрсдлийн "Лидер" багийнхан очиж, сумыг гаргаж аван цэргийн полигонд аваачин аюулгүй болгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж