"Т-34" кино Оросын прокатыг тэргүүлж байна | News.MN

"Т-34" кино Оросын прокатыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.09-нд нийтлэгдсэн

"Т-34" кино Оросын прокатыг тэргүүлж байна

"Т-34" кино Оросын прокатыг тэргүүлж байна

Найруулагч Алексей Сидоровын дэлхийн хоёрдугаар дайны үеийн түүхийг өгүүлсэн адал явдалт “Т-34” кино Оросын киноны прокатыг шинэ жилийн амралтын өдрүүдэд тэргүүллээ. Кино амралтын өдрүүдэд 721,5 сая рублийн орлого цуглуулж чадлаа хэмээн киноны мэдээллийн портал kinobusiness.com мэдээллээ.

Цэргийн сургууль дөнгөж төгсөөд фронт руу дайчлагдсан Ивушкин дайснууддаа олзлогдоно. Тэр оргох төлөвлөгөө боловсруулж, тухайн үеийн Зөвлөлтийн армийн бахархал болсон Т34 танкийн багийг бүрдүүлж, Германы танкийн мундагуудтай тулалддаг.

Киноны гол дүрд Александр Петров, Виктор Добронравов, Ирина Старшенбаум нар тогложээ. Кино 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гарч эхэлсэн бөгөөд гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор нэг тэрбум орчим рублийн орлого олсон нь нэг тэрбумийн орлоготой киноны жагсаалтын 12-т бичигдэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-01-09 103.212.118.100

Bas l neg ineedmiin kino. Huuramch zohiomol oros baatariin tuhai zohioloo orosuud bolihgui yum baihda. Unendee daind yalagdsan uls shde.

Avatar

CCCP 2019-01-09 103.26.194.113

yalagdsan? andaa tuuhee unshaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж