2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 150,996,263 төгрөгийн үнийн дүн бүхий 1,002,598 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан зочид буудал" ХК (DZG+5.56%) болон "Махимпекс" ХК (MMX+4.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Айтүүлс" ХК (ITLS-5.55%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN-5.17%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.24 хувиар буурч 21822.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,541,462,927,599 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ