"Улаанбаатарын хөгжилд хятад ажилчид хувь нэмэр оруулсан" | News.MN

"Улаанбаатарын хөгжилд хятад ажилчид хувь нэмэр оруулсан"

"Улаанбаатарын хөгжилд хятад ажилчид хувь нэмэр оруулсан"

"Улаанбаатарын хөгжилд хятад ажилчид хувь нэмэр оруулсан"

Монгол Улс болон БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож буй. Энэ хүрээнд “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын  найрамдал” гэрэл зургийн цомгийн нээлтийн танилцуулга Гадаад  харилцааны  яамны зөвшилцөл танхимд өчигдөр  /2019.01.08/ боллоо.


"Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомогт БНХАУ-ын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 1955-1965 онуудад Монгол Улсад өрнөсөн их бүтээн байгуулалт болон Хятад барилгачдын барьж байгуулсан барилга объектыг судлан гэрэл зургийн цомогт буулгажээ.

Тухайлбал, бидний үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг Төв цэнгэлдэх хүрээлэнг хятад барилгачид 1958 онд, Пионерын ордонг 1958 онд, Спортын төв ордонг 1959 онд, Улаанбаатар зочид буудлыг 1961 онд, Улсын их дэлгүүрийг 1961 онд ашиглалтад оруулсан бол Засгийн газрын өргөтгөлийг хятад, монгол ажилчид хамтран 1961 онд хийж гүйцэтгэжээ.

Хятад барилгачдын барьсан 850 орчим барилга байгууламж байгаагаас энэ удаагийн цомогт 369  нэгж байгууллагын 520 ширхэг өнгөт болон хуучны хар цагаан зургийг оруулан бэлдсэн байна.

ХЯТАД АЖИЛЧИД МОНГОЛ УЛСЫН 18 АЙМАГ, 200 СУМД   БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖЭЭ

Хятад судлаач Х.Баатархүү

Хятад судлаач, Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” гэрэл зургийн цомгийг эмхэтгэн найруулсан Х.Баатархүү “БНХАУ болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болж байна. 70 жилийн ойн анхны арга хэмжээний нээлтийг миний эмхэтгэн найруулсан “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” нэртэй гэрэл зургийн цомгоор нээж байгаад талархаж байна. 1955 оны тавдугаар сарын 8-ны өдөр анхны 7200 хятад ажилчин ирж 1964 онд ихэнх нь буцсан байдаг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хятад ажилчид Монгол Улсын 18 аймаг, 200 сумд бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Давхардсан тоогоор арван жилийн хугацаанд 26 мянган хятад  ажилчин Монгол Улсын барилга дэд бүтэц хот байгуулалтын төлөө ажиллан томоохон өөрчлөлтийг авчирсан. Өнгөрсөн арван жилийн хугацааны өрнөлийг аль болох товч ойлгомжтой, хэлбэрээр гэрэл зургийн цомог хэлбэрээр гаргалаа. Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд хятад ажилчид томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг бидний ард байгаа үзэсгэлэнгээс харагдах байх” гэв.

"Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын  найрамдал” гэрэл зургийн цомогт бүх аймгийн товч танилцуулга оруулан тухайн үед Хятад ажилчдын барьсан барилга сум болгоноор харин нийслэл Улаанбаатар хотын хувьд барилга объектуудыг зориулалтынх нь дагуу зургаа ангилан дэд бүтэц үүсгэн уншигч судлаачдад сонирхолтой байхаар бэлджээ. Гэрэл зургийн цомог нь арилжааны бус учраас хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн дээр бүтээгдсэн бүтээл гэнэ.

ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН  ХҮРЭЭНД ТОМООХОН АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЭХЭД ХОЁР ТАЛААС ТӨЛӨВЛӨЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын их хурлын гишүүн шадар сайд  Ө.Энхтүвшин

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын их хурлын гишүүн шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр  “Хоёр улсын хүчин зүтгэлийн үр дүнд Монгол хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт  идэвхтэй өрнөж, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч байгааг онцолмоор байна. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. БНХАУ-ын Засгийн газраас хөрш орнууд ялангуяа Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч найрсаг дотно чин сэтгэлээсээ нээлттэй хүртээмжтэй хандсаар ирсэн. Монгол Улсын дэвшүүлсэн хөгжлийн зам хөтөлбөрийг бүс бас зам санаачилгатай уялдуулж хамтран ажиллах мөн гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын  хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхэд хоёр талаас төлөвлөж ажиллаж байна.

Бүтэн жилийн туршид хамтран тэмдэглэх 70 жилийн ойн үйл ажиллагаа нь төгөлдөр утга агуулгатай хоёр улсын ард иргэдэд үр өгөөжтэй сайхан арга хэмжээнүүд болно гэдэгт итгэлтэй байна.  Ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын  найрамдал” гэрэл зургийн  цомгийн нээлтээр ойн баяраа нээж байна. Энэхүү цомог нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлсэн зээл, тусламж түүгээр бүтээн байгуулсан барилга байгууламжийн эмхэтгэсэн бүтээл юм" гэлээ.

Тэрбээр дараа нь  БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хай Миньд 1950 оны есдүгээр сарын 5-ны өдөр нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгээс Хятадын ард түмэнд зориулж бичсэн ерөөлийг  эх хэл дээр нь орчуулсныг  гардуулан өглөө. Тус арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-09 202.126.89.44

Онгоцны буудлаас гадаад найзыгаа тосч авсан залуу хотоо гайхуулж явна гэнэ." Гутлын энэ үйлдвэрийг Чехүүд барьж өгсиийм, энэ хивсний үйлдвэр Орос ах нар барьсан, аан энэ гүүр байна Хятадууд барьж өг сийм, тэр үйлдвэр байна япончууд барьсан , аантэр хороололыг мана….тэр ах нар барьсан,.. түүнийг тэр улс бэлэглэсэн юм гээд л.. Гэнэт Зочин нь Ингэхэд та нар юу барьсан бэ, монголчуудын бүтээж босгосон нь хаа байна .. гэхэд ""бид социализм байгуулж байгаа ш дээ" гэсэн гэдэг.

Avatar

Зочин 2019-01-09 66.181.189.37

Хятадуудын хийсэн бүтээн байгуулалт бол тусламж юм. Оросын барисан хороололууд захиалгаар мөнгийг н төлсөн худалдаа хамтын ажиллагаа юм. 1980-д онд монголын барилгачид 35 айлын орон сууцыг 1.5 сая төгрөгөөр баридаг. Оросууд 72 айлын орон сууцыг 9.5 сая төгрөгөөр барисанаас болж монгол улс ЗХУ-д маш их өртэй хоцорч өрөнд өрсон юм. Оростой шудрага бус наймаа явагдаж байсны жишээ юм???

Avatar

Зочин 2019-01-09 139.5.219.12

Монгол хүний бүтээсэн юм байна уу ер нь

Avatar

Зочин 2019-01-09 59.153.113.177

MONGOL HUN b** DOROMJIL.

Avatar

Зочин 2019-01-09 121.153.251.254

НӨГӨӨ ХЯТАДЫН ХАРААН ЗҮХЭГЧИД ХААЧИВ АА! ТИЙМ Л ХЯТАДЫГ ҮЗЭН ЯДААД БАЙДАГ ЮМ БОЛ ӨМСӨЖ ЯВАА ХУВЦСАА ШАТААЖ, БАРЬСАН ЗАМ ГҮҮР БАРИЛГЫГ НЬ ЭВДЭЭД ХАЯЧИХААЧ!!!

Avatar

зочин 2019-01-09 202.21.127.166

ЭНЭ ЗӨВХӨН ХЯТАДЫН ХИЙСЭН ЗҮЙЛ ШҮҮ, ЗӨВЛӨЛТИЙН ҮЕД ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ БАС ЧИНИЙ ХЭЛСНЭЭР ХИЙХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭЭД МОНГОЛ ЮУ ҮЛДЭХ БОЛ ДОО, ХЯТАД БОЛ ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭНД ХИЙСЭН ЮМ ЗӨВЛӨЛТ НЬ АХ ДҮҮ НАЙРАМДАЛ ГЭСЭН ЗАМААР ХИЙСЭН ЮМ, ЗӨВЛӨЛТИЙН ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ЧИНИЙ ХЭЛСНЭЭР НУРААХ ЮМ БОЛ МАНАЙД ҮЙЛДВЭР, ЧИНИЙ АМЬДАРЧ БАЙГАА САЙХАН ДУЛААХАН БАЙРЫГ ХҮРТЭЛ НУРААЧИХ

Avatar

зочин 2019-01-09 202.170.80.25

За яг ийм байдлаар манай улстай хамтын ажиллагаатай байсан улс орнуудын бүтээн байгуулалтыг гаргаад харах хэрэгтэй юм байна. Тэгээд ирэхээр манайхны өөрийн бий болгосон бүтээн байгуулалт цөөн. Үүнээс дүгнэлт хийх хэрэгтэй. Бид бүтээгч биш хэрэглэгч сэтгэхүйтэй улс болж байх шиг байна. Сүүлийн жилүүдэд яахав бизнес утгаараа орон сууцны барилгууд, оффисын барилгууд нэмэгдсэн. Гэхдээ зохион байгуулалт, нийгэмд ээлтэй /түгжрэл нэмэхгүй байх, гадаа зогсоол тайлбайтай эсэх…/ ядаж байгаа юу??

Avatar

Ugaasa Mgl buteegch undesten bish 2019-01-09 202.55.191.130

Mongol ugaasa buteegch bish ezlen turemgiilegch undesten. Taliin h** chono tsuun honi ih baidgiig bodooroi

Avatar

зочин 2019-01-09 202.21.127.166

НӨГӨӨ ХАРААЖ ЗҮХДЭГ ОРОСУУД ЧИНЬ МАНАЙД ҮЙЛДВЭР, УС СУВАГ, ЦАХИЛГААН, ДУЛААН, ТА НАРЫН АМЬДАРЧ БАЙГАА БАЙР, ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ ГЭЭД ЯВААД БАЙНА ДАА, ЭДГЭЭРИЙГ ЭС ТООЦОХ ЮМ БОЛ УЛААНБААТАР ГЭЖ ХОТОД ГЭР ХОРООЛЛЫН ГЭРҮҮД Л ҮЛДЭНЭ

Avatar

Bold o 2019-01-09 223.38.23.2

Ene bidnii archaaguinh mongoliin gutamshig alibaa yumiig bid oorsdoo hiij buteej surah heregtei nudnii bulai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж