БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол Улсад шинээр томилогдсон суурин төлөөлөгч хатагтай Жу Хэн Раныг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өчигдөр (2019. 01. 07) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Гадаадын иргэн, харьяатын газарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбогдуулан байгууллагын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Уулзалтад Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнэ, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын орлогч дарга Ү Дун Уан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАР
Холбоотой мэдээ