Цалинг энэ сард, тэтгэврийг ирэх сараас нэмнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Цалинг энэ сард, тэтгэврийг ирэх сараас нэмнэ

Цалинг энэ сард, тэтгэврийг ирэх сараас нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр /2019.01.08/ болж, төрийн албан хаагчдын цалинг энэ сараас, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх хоёрдугаар сараас нэмэх шийдвэрт хүрлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг,  тэтгэвэр нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгасан юм байна.

Халамжийн сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж, нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ.

Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Чухамхүү хэнийх нь цалин хэдэн хувиар нэмэх вэ гэдэг шийдлийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн тайлбарыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж