“Татвар-номын анд” аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

“Татвар-номын анд” аян зарлалаа

“Татвар-номын анд” аян зарлалаа

Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс аймгийн Номын сантай хамтран “Татвар-номын анд” аяныг  энэ оны нэгдүгээр сарын 07-ноос  нэг сарын хугацаатай зарлалаа. Аяныг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад татварын боловсрол олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилгоор зарласан гэж албаныхан мэдээлэв.

Аяны хүрээнд утга зохиолын хэлбэрээр дамжуулж яруу найрагч Р.Батжаргал, зураач Б.Мөнх-Өлзий нарын  бүтээл  дахин хэвлэгдсэн “Тоодой хүү” комикс номын дээжээс ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын уншлагад зориулан  аймгийн Номын сангийн фондод хандивлажээ.

Мөн бага, дунд ангийн сурагчдад татварын  анхны мэдэгдэхүүн олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх сэтгэл зүйг төлөвшүүлэх зорилгоор тус хэлтсийн хамт олон “Тоодой хүү” номыг уншиж, ойлгосноо бусдад хэн сайн түгээх вэ уралдааныг зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж