Hyundai Motor аврах ажиллагаанд зориулсан модель танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Hyundai Motor аврах ажиллагаанд зориулсан модель танилцууллаа

“Hyundai Elevate” хэмээн нэрлэсэн энэхүү моделийг эрэн хайх аврах ажиллагаанд зориулж бүтээсэн бөгөөд тус шоуны үеэр алхаж, шатаар авирч үзүүлсэн байна.

Hyundai Motor аврах ажиллагаанд зориулсан модель танилцууллаа

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor компани АНУ-ын Лас Вегас хотод болж буй “Consumer Electronics Show ”-ны үеэр “алхдаг машины” моделийг танилцуулжээ. “Hyundai Elevate” хэмээн нэрлэсэн энэхүү моделийг эрэн хайх аврах ажиллагаанд зориулж бүтээсэн бөгөөд тус шоуны үеэр алхаж, шатаар авирч үзүүлсэн байна. Мөн энэ машин нь эвхэгдэж энгийн машины хэлбэрт шилжих боломжтой ажээ.

“Цунами, газар хөдлөлт зэрэг гамшгийн үед одоо бидний аврах ажиллагаанд ашиглаж байгаа машинууд нь гамшигт өртсөн газрын төв рүү орж чадахгүй зах хэсгээр л аврах ажиллагааг явуулах боломжтой байдаг. Харин бидний танилцуулж буй энэ загвар нь энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой” хэмээн Hyundai Motor компанийн дэд Ерөнхийлөгч Жон Су хэлсэн байна.

“Hyundai Elevate” нь цахилгаан хөдөлгүүрт машин бөгөөд  их биетэйгээ холбогдсон дөрвөн хөлтэй, аль ч зүг рүү чөлөөтэй хөдөлж явдаг байхаар зохион бүтээжээ. Цагт таван километр хүртэл хурдлах чадвартайгаас гадна 1,5 метрийн өндөр ханыг төвөггүй давна. Нэг алхахдаа 1,5 метрийн зайг туулна. Шаардлагатай үед эвхэгдэж энгийн машины хэлбэртэй болж, энгийн машины нэгэн адил хурдлах боломжтой гэнэ.

Эх сурвалж:KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж