Газрын тос тээвэрлэж явсан усан онгоц шатжээ | News.MN

Газрын тос тээвэрлэж явсан усан онгоц шатжээ

Газрын тос тээвэрлэж явсан усан онгоц шатжээ

“Aulac Fortune” нэртэй  энэ онгоц нь Хонгконгийг зорин Хятадын Донгуан боомтоос хөдөлсөн химийн бодис тээвэрлэгч хөлөг  бөгөөд 11.000 тонн газрын тос тээвэрлэж явсан байна.

Газрын тос тээвэрлэж явсан усан онгоц шатжээ

Хонгконгийн Лама арлын ойролцоо явж байсан газрын тос тээвэрлэгч усан онгоцон дээр орон нутгийн цагаар өнөөдөр /2019.01.08/ 11.30 цагийн үед гал гарчээ. “Aulac Fortune” нэртэй  энэ онгоц нь Хятадын Донгуан боомтоос хөдөлсөн, Хонгконгийг зорин  явж байсан химийн бодис тээвэрлэгч хөлөг  бөгөөд 11.000 тонн газрын тос тээвэрлэж явжээ. Гал онгоцыг бараг бүхэлд нь бүрхэж эхлэхэд онгоцны багийнхан далай руу үсэрцгээсэн аж.

Удалгүй далайн эргүүлийн цагдаагийн ажилтнууд ирж багийн 26 гишүүнээс 23-ийг нь уснаас гаргаж амийг нь аварч чаджээ. Үлдсэн гурван хүний нэгийх нь цогцсыг олсон бол нөгөө хоёр хүн нь сураггүй алга болсон байна. Орон нутгийн удирдлагуудын мэдээлж байгаагаар галыг унтраалгахаар гурван онгоц явуулж, үдээс хойш гэхэд галыг бүрэн унтраасан гэв. Онгоцны нэг талд том хэмжээний нүх гарсан нь ямар нэгэн дэлбэрэлт болсон байх магадлалтай гэх урьдчилсан таамаг гараад байгаа юм байна. Онгоцноос ямар нэг шингэн зүйл гоожиж байгаа ч энэ нь ус уу эсвэл газрын тос уу гэдгийг тогтоох боломжгүй байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж