Бүгд Найрамдах Габон улсад Даваа гаригт /2019.01.07/ төрийн эргэлт хийхийг оролдсон цэргүүдийн удирдагчийг баривчилсан тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлжээ. Габоны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “Төрийн эргэлт хийхийг оролдсоныхоо дараа зугтаж амжсан цэргийг баривчилсан” гэж мэдээлсэн байна. Бослого гаргасан таван офицерын дөрвийг нь цагдаагийн тусгай албаныхан баривчилсан гэж өмнө нь мэдээлжээ.
Үндэсний гвардын хувцас өмссөн хэдэн цэрэг Даваа гаригийн өглөө Либревиль хотод төрийн мэдлийн радио станцыг эзлэн авсан байна. Тэд “Сэргээн босгох үндэсний зөвлөл” байгуулсан гэж эфирээр мэдэгдээд, ард түмэнд хандан Габоны Ерөнхийлөгч Али бен Бонго Ондимбагийн эсрэг босохыг уриалжээ. Эдүгээ 59 настай Бонго өнгөрсөн оны аравдугаар сард Саудын Арабд айлчилж байхдаа эмнэлэгт хүргэгдсэнээс хойш Марокко улсад цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, эх орондоо эргэж очоогүй байгаа аж.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ