Перуд болж буй авто спортын “Дакар ралли” уралдаанд Монголын баг гараагаа амжилттай эхлүүллээ. Өчигдөр /2019.01.07/ Лима хотоос Писко хот хүртэл явагдсан уралдаанд манай баг автомашины ангилалдаа 52-т UTV Open ангилалд зургадугаар байрт эрэмбэлэгдлээ. Эхний гарааны зааварчилгаа, нэгдсэн мэдээллийг оролцогчдод хоёр өдрийн өмнө өгч тамирчид нийтдээ 84 км замыг туулж Писко хотод хүрсэн байна. Эхний гараа элсэн цөлд болжээ.
“Dakar 2019-Team Mongolia” баг автомашины SxS буюу дөрвөн дугуйтын төрлөөр 413 дугаартай оролцож байна.
41 дэх удаагийн “Дакар ралли”-д 61 орны 541 оролцогч 334 техник оролцож байгаагаас 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин хурдаа сорьж байна. Уралдаан 10 үе шатаар явагдаж, нийт 5000 км замд үргэлжилнэ. Энэ жилийн уралдааны гол онцлог нь Перу улсын нутагт дэвсгэрт явагдаж, энэ сарын 17-ны өдөр өндөрлөнө. Энэ нь Дакар раллигийн түүхэнд анхных бөгөөд өмнө нь 2-3 улсын нутаг дэвсгэрт явагдаж байжээ.
“Дакар ралли 2019” уралдаанд оролцогчдын хувьд үнэмлэхүй аваргууд олон бий. Мөн Ази тивээс БНХАУ, Япон, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцож байна.
“Dakar 2019-Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр болон сэтгүүлчээр Б.Онон ажиллаж байгаа.
Мөн мэдээллийг Dakar 2019- Team Mongolia фэйсбүүк хуудсаар хүргэж байна. Өчигдрийн уралдааны мэдээлэл болон эргэн тойрны мэдээллийг ЭНДЭЭС авна уу.
ТОЙМ МЭДЭЭ-1 2019.01.07 HD-г сонгож үзнэ үү.#DAKARRALLY2019 #TEAMMONGOLIA #KYOKUSHUZAN #CHINGGISKHANBANK#MIAT#APU#MAF#MOF#TUGTANGRAND#URBANJEANS #XPELL #BAKUSPHOTO#NOMTENGINEERING#YATO#MONGOLSHUUDAN #IRRADIANCE #NARNIIHUU_SARNII_OHIN #SAINLOMBARD#ULZGROUP#NETCOM#MAMSF#POLHUN#LAVAI#ASHIHAI#AUTODIP#SURRON#EVOCORSE#NAMSC#ADMANT#UAZCLUB#ALTAIROAD
Posted by Dakar 2019- Team Mongolia on Monday, January 7, 2019
Холбоотой мэдээ