Хятадын Бээжин хотын Шичень дүүргийн нэгэн бага сургуулийн сурагчид руу хутгаар зэвсэглэсэн этгээд халдаж 20 хүүхдийг шархдуулсан хэрэг өнөөдөр /2019.01.08/ орон нутгийн цагаар 11.15 цагийн үед гарчээ. Гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилж, шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна. Халдлага үйлдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч тус сургуулийн нэгэн багшийн ярьснаар гэмт хэрэгтэн өмнө нь тухайн сургуульд хаалгачаар ажилладаг байсан нэгэн гэнэ. Гурван хүүхэд хүнд гэмтэж, бусад нь хөнгөн шарх авчээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улсад хүүхдийн цэцэрлэг, сургууль руу халдах энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн гарах болсон байна. 2017 онд Хятадын Пиншиань хотод 40 настай эр мөн л сургуулийн хүүхдүүд рүү дайрч ногоо хальсалдаг хутгаар 12 хүүхдийг шархдуулж байсан. Түүний хэргийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн шийдвэрлэж ялын дээд хэмжээ оноожээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард 39 настай эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдаж 14 хүүхэд гэмтээсэн байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ