MNBA: Аваргуудын хожлын цуврал зогсов

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

MNBA: Аваргуудын хожлын цуврал зогсов

“Дайчдаас” Т. Санчир 27, О.Энхбаатар, Ц.Азбаяр, А.Энхбаясгалан нар 12-13 оноо авсан ч ялагдлаа

MNBA: Аваргуудын хожлын цуврал зогсов

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний явцын мэдээллийг хүргэе. Үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаан баг, харин дэд хэсэгт найман баг өрсөлдөж байна.

Сагсан бөмбөгийн 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн долоо хоногт Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд эхэлсэн. Өчигдөр/2019.01.07/ дараах тоглолтууд боллоо.

ХОВД ШОНХРУУД ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ЭХНИЙ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА

“Ховд Шонхрууд” болон “Баянхонгор Мазаалай” хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс хоёр багийн тоглолт тэнцүүхэн эхэлж, дөрөвдүгээр үе хүртэл тун сонирхолтой болсон. Улмаар сүүлийн үед “Ховд Шонхрууд” багаас Э. Дөлгөөн М. Даваадорж нар сайн тоглолт үзүүлж тэргүүллийг аваад байх үед спортын мастер Г.Цэнгүүнбаяр хоёр дараалсан холын зайн шидэлтийг амжилттай болгосноор “Шонхорууд” хоёрдугаар тойргийн эхний ялалтаа байгууллаа.

Энэ өдөр Г.Цэнгүүнбаяр багаа оноо авалтаар тэргүүлж 21 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол багийн ахлагч Э. Дөлгөөн 18 оноо, 13 самбараас бөмбөг авалт, багийн холбон тоглогч М. Даваадорж 17 оноо, 9 ашигтай дамжуулалт, Б.Баярсүрэн 13 оноо, Э. Дорж-Арилд 11 оноо тус тус авч багтаа тус хүргэсэн нь хожил байгуулахад хангалттай байлаа.
Харин “Баянхонгор Мазаалай” багаас Б.Билгүүн хамгийн өндөр оноог авч 23 оноо, 9 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол Э.Ариунболд 17 оноо, С. Золжаргал 13 оноо, Н. Мөнхчөдөр 10 оноо, 10 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч хожил байгуулахад хангалтгүй байлаа.

                АВАРГУУДЫН ХОЖЛЫН ЦУВРАЛ ЗОГСЛОО    

Үндэсний Лигийн талбайд болсон хамгийн сонирхолтой нэгэн тоглолт “Архангай Алтан Дорнодын Дайчид” болон “Өвөрхангай Тэнүүн Өлзий” багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Өвөрхангай нутгийн залуус гайхалтай байж эхний үеийг онооны давамгайлалтай дуусгасан ч хоёрдугаар үед эсрэгээрээ “Дайчид” илүүрхсэн. Харин гуравдугаар үед онооны дутуу орж ирсэн “Өвөрхангай Тэнүүн Өлзий” багаас энэ улирлын эхний тоглолтоо хийж буй багийн лигонер тоглогч Brandon Morris гайхалтай тоглолтоо үзүүлсэн. Мөн лигонероос гадна бусад тоглогчид ч тун жигд тоглолтыг үзүүлж аваргуудыг эцсийн мөчид 101-95 харьцаатай буулган авлаа.

Тус тоглолтод Brandon Morris 24 оноо авч багаа тэргүүлсэн бол “Тэнүүн Өлзий” багийн залуучууд болох Т. Ууганбаяр 14 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Ж.Жамсрандорж 14 оноо, Ш. Жамц 13 оноо тус тус гүйцэтгэн багтаа маш сайн тусалжээ. Мөн багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням 8 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гүйцэтгэснээр тэд ялалт байгуулсан.  Харин “Дайчдаас” ОУХМ Т. Санчир 27 оноо авсан бол О.Энхбаатар 13 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Ц.Азбаяр 13 оноо, А.Энхбаясгалан 12 оноо тус тус гүйцэтгэсэн ч тэд хожигдол хүлээснээр энэ улирлын анхны хожигдлоо авлаа.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж