МУИС-ийн Геологи хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

МУИС-ийн Геологи хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

МУИС-ийн Геологи хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ

БМИҮЗ, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комисс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа МУИС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи хөтөлбөрийг (D053203) албан ёсоор магадлан итгэмжлэх шийдвэрийг баталсан ба энэ үйл явдал нь хөтөлбөрийг 1960 оноос хойш түүхэнд дөрөв дэх удаагаа шинэчлэн боловсруулан баталгаажуулж байгаагийн бодит баримт боллоо.

Геологи хөтөлбөр нь 1960-1985 онууд болон 1990 оноос өнөөг хүртэлх цаг хугацаанд МУИС-д Геологийн үндэсний дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэж ирсэн үндсэн тулгуур баримт бичиг болох бөгөөд нийт 2700 гаруй геологичдыг төгсгөн Монгол орныхоо өнцөг булан бүрт эрдэнэс баялагийн сан хөмрөгийг нээх ариун их үйлсэд илгээж арвин их амжилтыг олсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж