Гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана | News.MN

Гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана

Гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана

Өнөөдөр /2019.01.08/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар МУИС-ийн дэд захирлууд болон бүрэлдэхүүн, салбар сургуулиудын захиралтай, МУИС-ийн дэд захирлууд харьяа газар, хэлтэс, нэгжийн дарга нартай 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.

Тус үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Энэ оны эхний улиралд багтаан МУИС-ийн стратеги төлөвлөгөөний эхний үе шатыг үнэлэх, дүгнэх чухал ажлыг хийх болно. Мөн багшийн хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор багшийн хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулна. БСШУСЯ-аас 2019 оныг суралцагчдын чанарыг дээшлүүлэх, судалгааны чанарыг ахиулах жил болгон зарласан. Бид ч энэ чиглэлд тодорхой ажлуудыг төлөвлөн хийх болно. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Удирдах түвшний албан хаагчид хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдээс гаргасан өнгөрсөн хичээлийн жилийн тайлантай холбоотой санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлж ажиллах болно” гээд МУИС-ийн удирдлагуудад амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж