УАШТ: Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

УАШТ: Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ

УАШТ: Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Сэлэнгэ аймагт болж буй тэмцээнд шавь нартайгаа очсон ч -90 кг-ын жинд барилдан финалд шалгарч “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргалд цаг дуусахаас таван секундын өмнө цэвэр ялагдлаа.

Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн албанд шилжиж өнгөрсөн оноос эхлэн Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Эрч” спорт хороонд ажиллах болсон. Тэгвэл энэ жилийн УАШТ-д залуучуудтай өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж энэ жингийн өрсөлдөөн хэрхэн байгааг харуулаад авлаа.

Энэ жил 34 настай Х.Цагаанбаатар “Афин 2004” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын жүдочдын медалийг буухиаг үргэлжлүүлсэн. Мөн 2009 оны ДАШТ-д түрүүлж, 2010 онд хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2015 онд Казахстаны Астана хотод болсон ДАШТ-ээс багийн төрлөөр хүрэл медаль хүртсэнээс хойш багшийн албанд шилжсэн. Тэгвэл энэ жил дахин жүдогийн татамид гарч улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Х.Цагаанбаатар 2018 онд Индонезид болсон Азийн наадамд самбо бөхийн 90 кг-д барилдсан юм.

Сэлэнгэ аймагт болж буй жүдо бөхийн УАШТ маргааш/2019.01.09/ багийн төрлөөр өндөрлөнө. Тэмцээнийг ETV болон МҮОНТВ шууд дамжуулан хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж