Хиймэл арал дээр шинэ цахиурын хөндийг байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Хиймэл арал дээр шинэ цахиурын хөндийг байгуулна

Хиймэл арал дээр шинэ цахиурын хөндийг байгуулна

Данийн засгийн газар нийслэл Копенхаген хотдоо илүү их ажлын байр бий болгож, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьсан ч газар нутгийн хэмжээ нь хэтэрхий бага байсан тул хотын эргэн тойрны далай тэнгис рүү газар нутгаа тэлж, хиймэл арал байгуулахаар болжээ. Тус улсын ажил олгогчдын холбоо хиймэл арлуудыг “Европын цахиурын хөндий” болгон хөгжүүлнэ хэмээн хэлсэн байна.

Дани улсын Засгийн газар Даваа гаригт /2019.01.07/ Копенхагены зүүн эрэг дээр баригдах технологи, үйлдвэрлэлийн шинэ бүсийг байгуулах есөн хиймэл арлыг 2040 он гэхэд барьж дуусгах төслийг танилцуулжээ.  “Үйлдвэрлэлийн шинэ бүсийг байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж, 12’000 шинэ ажлын байрыг бий болгох боломжтой. Хиймэл арлууд дээр өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, бизнесийн өрсөлдөх чадварыг өсгөх болно” хэмээн Данийн Дотоод хэргийн сайд Симон Эмил Аммицбоэл-Биллэ хэлжээ. Төслийн хүрээнд 3 км2  хэмжээтэй газар нутгийг шинээр бий болгох аж.

Хиймэл арал барих ажлыг 2022 оноос эхлүүлэх юм. Шинээр баригдах есөн хиймэл арлын нэг дээр нь хог хаягдал дахин боловсруулах асар том үйлдвэр болон салхин цахилгаан станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэв.

Копенхаген хот нь Зэланд, Амагар хэмээх хоёр арал дээр оршдог бөгөөд өнгөрсөн хугацаанд хиймэл арал байгуулах замаар хотын газар нутгийг хэд хэдэн удаа өргөтгөж байжээ.

Эх сурвалж: DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж