Японы тал Ким Чен Уны айлчлалыг анхааралтай ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Японы тал Ким Чен Уны айлчлалыг анхааралтай ажиглаж байна

Японы тал Ким Чен Уны айлчлалыг анхааралтай ажиглаж байна

Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга "Япон улс Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны БНХАУ-д хийж буй айлчлалыг анхааралтай ажиглаж байна” хэмээн хэлжээ. Тэрбээр мягмар гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа Японы Засгийн газраас айлчлалтай холбоотой мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, Хятадын талаас зохих тайлбар өгнө хэмээн найдаж буйгаа мэдэгдсэн байна. Кимийн айлчлалын зорилгын талаар тодруулахад тэрбээр “Хятад, Хойд Солонгос хоёр орны санаа зорилгын талаар ярих боломжгүй” юм гэжээ. Мөн айлчлалын үр дүнгийн талаар ямар нэг таамаглал дэвшүүлэхээс татгалзсан байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж