Хавайд амарч байсан 13 настай Монгол хүү амиа алджээ | News.MN

Хавайд амарч байсан 13 настай Монгол хүү амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Хавайд амарч байсан 13 настай Монгол хүү амиа алджээ

Хавайн арал дээр 13 настай Ц.Т хэмээх монгол хүү амиа алджээ. Тэрээр эцэг, эх болон найман настай дүүгийнхээ хамт амрахаар ирсэн байсан бөгөөд Бямба гаригийн /2019.01.05/ өглөө Хавайн арал дээр амрагчдыг далайн ёроол руу шумбуулдаг “Island Divers” хэмээх компанийн хөтөлбөрөөр далайд шумбасан байна.

Хүү ойролцоогоор 20 метрийн гүнд шумбаж байсан бөгөөд шумбалтын компанийн шумбагчид усны мандал дээр гарч ирэхэд хүү цуг гарч ирээгүй байна. Хүүг нэг цагийн турш эрэн хайсны эцэст 20 метрийн гүнээс ухаангүй гаргаж иржээ. Ингээд хүүг “Queen’s Medical Center” эмнэлэгт хүргэхэд хүү нас барсан байсан аж.

“Island Divers” компани вэб сайтдаа амрагч бүрийг зааварлагч, мэргэжлийн шумбагч дагалдаж, хажуугаас нь алхам ч холдохгүй гэсэн  сурталчилгаа байршуулжээ.

Хүүгийн гэр бүлийн өмгөөлөгч Майкл Ливингстон “Хүү өмнө нь ганц ч удаа далайд сэлж, шумбаж үзээгүй. Усан доор юу болсныг бид мэдэхгүй. Шумбагчид хүүг далайн ёроолд орхисон байсан. Шумбагчид усны мандал дээр гарч ирэхэд хүү байгаагүй. Тэгээд бид яаралтай тусламж дуудаж хүүг хайж эхэлсэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.hawaiinewsnow.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
143
ХарамсалтайХарамсалтай
22
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж