Мөнгөн аяганы эздийг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Мөнгөн аяганы эздийг эрэн сурвалжилж байна

Мөнгөн аяганы эздийг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Цагдаагийн газар “Урт цагааны гудамжид байрлах дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы металлыг тогтмол худалдаж аваад байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалт явуулжээ. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулын хүмүүсээс худалдан авдаг болох нь тогтоогдсон аж.

Түүнчлэн Урт цагаан орчимд байрлан эд зүйлс авдаг иргэд нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн авч буй зүйлийнхээ гарал үүслийг тодруулахгүйгээр шууд худалдан авдаг байжээ.  Тухайлбал, хураан авсан эд зүйлээс “Хилийн 0225 ангийн цэргийн ангийн хамт олноос дурсгав”, “113 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойгоор дурсгав”, “Хоёр дүүдээ аз жаргал эрүүл энхийг хүсье Д.Мягмарсүрэнгийн гэр бүлээс” гэсэн дурсгалын бичигтэй 30 орчим мөнгөн аягыг хураан авч хохирогчдыг эрэн сурвалжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж