Лос-Анжелес Лейкерс болон Брүүклин Нэтс багууд Хятадад тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Лос-Анжелес Лейкерс болон Брүүклин Нэтс багууд Хятадад тоглоно

Лос-Анжелес Лейкерс болон Брүүклин Нэтс багууд Хятадад тоглоно

Хойд Америкийн НБА-ээс лигийн 16 удаагийн аварга Лос-Анжелес Лейкерс болон Брүүклин Нэтс багууд 2019-2020 оны улирлын өмнөх тоглолтоо БНХАУ-ын Шанхай, Шенжен хотуудад хийх болсныг зарлалаа. Тоглолт  ирэх аравдугаар сарын 10-нд Шанхай хотноо болох бол аравдугаар сарын 12-нд Шенжен хотноо дараагийн тоглолт болох ажээ.

Лос-Анжелес Лейкерс багийн хувьд 2013 онд БНХАУ-д айлчлан улирлын өмнөх тоглолтоо хийж байсан. Харин Брүүклин Нетс баг 2010 оноос хойш 3 дахь удаагаа БНХАУ-д улирлын өмнөх тоглолтоо хийхээр болж байна. НБА-ээс улирлын өмнөх тоглолтуудаа 2004 оноос БНХАУ-ын Бээжин, Шанхай, Гуанжоу, Шенжен, Макао болон Тайпей хотуудад хийгээд байна.

Ирэх улирлын өмнөх Хятад руу хийх аялан тоглолтонд Лос-Анжелес Лейкерс багаас лигийн 3 удаагийн аварга Л.Жеймс, 2016 оны драфтын 2-р сонголт Б.Инграм, 2017 оны драфтын №2 Л.Болл болон К.Кузман нарын шилдэг тоглогчид оролцоно.

Брүүклин Нэтс багийн хувьцааны 51%-г Оросын тэрбумтан М.Прохоров, 49%-г Хятадын бизнесмен Альбаба грүппийн дэд ерөнхийлөгч Жоэ Цай нар эзэмшдэг.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж