Хаширдаггүй Засаг | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.01.08-нд нийтлэгдсэн

Хаширдаггүй Засаг

Баялаг бүтээгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрийн баримт баттай бол Засгийн газар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг үнэн хашрааж байна.

Эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэх дуулианаас болж, парламент нь хоёр бутарчихаад байхад л Б.Батдэлгэр захирлын ярьснаар бол Сангийн яам нь өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын бонд нэрийн дор 19.8 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гаас авчээ.

Бонд бол өр, харин ЖДҮХС-гийн зорилго бол нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэлийг бий болгох. Тэгэхээр өр бий болгодог бондод зарцуулах хөрөнгийг ЖДҮХС-гаас “босгосон” нь баттай бол асуудал үүсэх нь дамжиггүй. Нэг ёсны ЖДҮХС-гийн тухай хуульд өөрчлөлт оруулж, бондын санхүүжилтийг босгох тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаагүй байхад Засгийн газар дээрх зохицуулалт хийсэн бол хууль зөрчсөн л болж таарна. Иймээс Баялаг бүтээгчдийн холбооноос хийсэн мэдээлэл баттай юу гэдэгт Сангийн яам тайлбар хийхгүй бол Авлигатай тэмцэх газар бас нэг ажилтай зууралдах болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2019-01-08 202.126.89.178

ene hend ch hereggui neg niitlelshig yum bichchiheel nogoohiinhoo door ni hoorondoo tohiroltson heden ergu bandinar demiirch oghiima. i

Avatar

СОНГОГЧ 2019-01-08 103.10.23.6

ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРООСОЙ

Avatar

zochin 2019-01-08 139.5.216.108

ter 19 terbumaaraa 19 gishuunee bas tataad zasgaa abch uldsen yum bolob uu

Avatar

Зочин 2019-01-08 103.26.195.110

Засгийн газар огцор огцор

Avatar

Зочин 2019-01-08 167.114.159.186

Засаг аврах хахууль байсан биш үү

Avatar

Zailtsgaa 2019-01-08 31.31.72.24

Энэ Засаг угаасаа бүтэхгүй ээ. Мордохын хазгай гэж үг байдаг Монголчууд айхтар ард түмэн шүү. Яаж шоу хийгээд ийм боловсролгүй, харанхуй бүдүүлэг, гудамжны нахал, зүгээр сүржин яриатай сагсалзсан хүн Ерөнхий сайд хийдэггүй юмаа гэдэгийг хэзээ ойлгох ард түмэн бэ? Ямар ч чадамж алга. Хэрэлдээл зодолдоол бузар булайгаа дэлгэхээс өөр улс оронд хэрэгтэй юу хийвээ энэ МАН. Түй ч юм хийсэнгүй. Эд нарыг х****л суух хэрэг үү. УИХ, Засгийн газар нэн даруй огцрох хэрэгтэй өөрсдийн хүсэлтээрээ. Зайлцгаа !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж